ЦАГДААГИЙН АЖИЛТАН МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭЖЭЭ



Цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай иргэн сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэж байж болзошгүй мэдээллийн дагуу ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа мэдээлэл өглөө. Тэрбээр, “Цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа талаар нийтлэгдсэн. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийгдэж байгаа. Шалгалтын явцад Орхон аймгийн Гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаа, дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна. Орхон аймаг дахь Цагдаагийн газраас мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 20.7-р бүлэг зааснаар хэрэг бүртгэлийн хэргийг нээнэ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Уг асуудал үүсгэсэн албан хаагчийг албанаас дутагдлаар гаргах шийдвэрийг гаргасан” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=