МОНГОЛЧУУДЫН ХОРТ ХАВДАРТАЙ БОЛЖ БУЙ ТҮГЭЭМЭЛ ШАЛТГААНУУД


Монголчууд эрт дээр үеэсээ хоол ундны нарийн дэглэмтэй байсан нь цоо эрүүл биетэй байх гол учир байжээ. Гэвч сүүлийн 50 жилийн хугацаанд суурин соёл иргэншилд шилжиж, хоол ундны ёс жаягаа баримтлахаа больсон нь олон өвчний эх үүсвэр болж буйг эмч, судлаачид ярьж хэлсээр буй. Харин саяхан дэлхийн тэргүүлэх эрдэмтэд хорт хавдрыг үүсгэж буй голлох шалтгаануудыг судалжээ. Энэхүү судалгаа нь монголчуудад ихээхэн хамааралтай бөгөөд ихэнх монголчуудын иддэг хүнс, хоол байгаа юм. 

1.ЧИХЭР

Шведийн эрдэмтэд 9 жилийн хугацаанд 80,000 хүнээс судалгаа авч элсэн чихэр, ундаа, жимсний чанамалыг хэтрүүлэн хэрэглэвэл нойр булчирхайн хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Чихэр ихтэй бүтээгдэхүүн байнга хэрэглэснээр биед их хэмжээний бүтээгдэхүүн ялгарч, улмаар нойр булчирхайн ажиллагааг алдагдуулж нойр булчирхайн хорт хавдрыг үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өдөр тутмын чихрийн хэмжээг 50г дотор болж өгвөл 25г хэтрүүлэхгүй байхыг зөвлөдөг.


2, ХАЛУУН ХООЛ ЦАЙ

Бид үргэлж дэргэдэх хүмүүсээ хоол цайгаа халуун дээр нь идэж уу гэж зөвлөдөг. Тэр тусмаа өвөл, хаврын үед монголчуудын түгээмэл хэрэглэдэг хүнс бол халуун хоол, цай. Гэвч олон улсын хорт хавдрын судалгааны агентлагаас гаргасан шинэ судалгаанд 65 градусаас дээш температуртай халуун цай, шөл зэрэг нь улаан хоолойн хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй болохыг харуулсан байна. Тэгэхээр бид хоол цайгаа халуун дээр нь биш харин хөргөж идэхийг зөвлөх нь зүйтэй юм байна.

3. ЗАЛХУУ 

Хоол хийхээс залхуурдаг хүмүүс бэлэн хоол юмуу боловсруулсан хоол хүнс хэрэглэх хэвшилтэй болдог. Ингэснээр тос давс их хэмжээгээр хэрэглэхэд хүргэж хорт хавдрын эрсдэлийг дагуулдаг. Мөн үлдсэн хоолоо халааж идэх нь ихэнх хүмүүсийн хэвийн үзэгдэл болсон байдаг харин та үлдсэн хоолонд хорт хавдар үүсгэдэг нитрит агуулдгийг санаарай. Үүнээс гадна дасгал хөдөлгөөн хийхээс залхуурдаг нь хорт хавдрын эрсдэлийг ихээр нэмэгдүүлдэг байна.


4. ДАРШИЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН 

Америкийн хавдар судлалын хүрээлэн дэлхийн хавдар судлалын сангаас хамтран гаргасан тайланд боловсруулсан махан бүтээгдэхүүн хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг хэвлийн доод хэсгийн хорт хавдарт нирвэгдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг сануулжээ. Тухайлбал өдөрт 50г хиам, гахайн утсан мах, лаазалсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүн хэрэглэх нь хэвлийн доод хэсгийн хорт хавдрын эрсдэлийг 18%-иар нэмэгдүүлдэг юм байна. Учир нь юу вэ гэвэл боловсруулсан махан бүтээгдэхүүнийг ихэнхдээ даршилж бэлтгэдэг. Ийм хүнс ходоодонд их хэмжээний нитрит үүсгэдэг түүнчлэн давс ихтэй хоол, янз бүрийн шарсан хүнс нь улаан хоолойн хорт хавдар ходоодны хорт хавдрын эрсдэлийг ихээр нэмэгдүүлдэг юм.

5. АРХИ 

Хүмүүсийн ходоодны хорт хавдар үүсэх эрсдэл нь архины хэрэглээтэй шууд хамааралтай болохыг холбогдох судалгаанд шууд харуулжээ. Тухайлбал, архи хэт их уух нь элэгний хорт хавдрын, шар айраг бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг ихээр нэмэгдүүлдэг. Хятадын хорт хавдрын эсрэг сангаас согтууруулах ундааг эрэгтэйчүүд өдөрт 20-30г, 10-15г-аас илүүгүй хэрэглэхийг зөвлөсөн юм.

6. ХӨГЦ МӨӨГӨНЦӨР 

Мэдээж хөгц мөөгөнцөртэй хоолыг хэн ч зориуд иддэггүй гэсэн хэдий ч газрын самар, эрдэнэ шиш, цагаан будаа зэрэг хүнс амархан чийгшдэг бөгөөд заримдаа нүдэнд харагддаггүй хөгц мөөгөнцөр үүссэн байдаг. Хөгц мөөгөнцөр нь хорт хавдар үүсгэдэг хамгийн эрсдэлтэй бодисын нэг бөгөөд элэгний хорт хавдартай нягт холбоотой. Тиймээс хоол хүнсээ хадгалахдаа аль болох чийгшэл авахаас сэргийлэх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг хорт хавдрын мөн бидний дуртай хүнсийг хэрэглэхгүй байх нь хэцүү ч  эрдэмтдийн зөвлөсөн ёсоор бага хэрэглэ, бага хэрэглэ гэж сануулж байгаа нь энэ юм шүү.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=