ЖОЛООЧ НАРЫН ТОРГУУЛИЙН 50 ХУВИЙГ ӨРШӨӨНӨ


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар маргаашнаас хэрэгжиж эхлэх Өршөөлийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.  Хууль хэлэлцэж байх үед жолооч нарын торгуулийг нэг удаа өршөөнө гэж ярилцаж байсан ч эцсийн байдлаар 50 хувийг нь хөнгөлөхөөр болж батлагджээ. Тэрээр энэ тухай  "Өршөөлд хамруулахгүй байхаар зааснаас бусад төрлийн зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэж оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нэг удаан өршөөн чөлөөлөхөөр үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн торгуулийг нэг удаа өршөөж байгаа, бусад дүрмээ биелүүлж явсан хүмүүст ялгамжтай байдлыг үүсгэж байна" гэж цахим орчинд хүмүүс их шүүмжилж байна. Хэлэлцүүлгийн шатад торгуулийн шийтгэлийг аравдугаар сарын 1-ний дотор 50 хувиар төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг нэг удаа өршөөн хэлтрүүлэхээр хуульд заасан. Учир нь шинэ зөрчлийн тухай хуулийг аравдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Шинэ зөрчлийн тухай хуулийн агуулга нь зарим төрлийн зөрчилд сануулах үе шаттай болж байгаа. Хоёрдугаарт, торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөлөх зохицуулалтыг шинэ зөрчлийн тухай хуулинд оруулж ирж байгаа" гэв.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=