Үндэсний их баяр наадмыг наймдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах саналыг Улсын онцгой комиссоос гаргажээ.
Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Үндэсний их баяр наадмыг энэ жил цахимаар зохион байгуулах шийдвэр гаргаж, Үндэсний бөх, хурдан морины уралдааныг Хүй долоо худагт хийхээр бэлтгэлээ хангаад байгаа билээ. Гэвч цар тахалтай холбоотойгоор халдвар, нас баралт буурахгүй байгаа учраас улсын баяр наадмыг 8 дугаар сарын нэгэн хүртэл хойшлуулахаар санал гаргаад байна. Харин эцсийн шийдвэрийг маргааш хуралдах Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж батална.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.