ДАРХЛААГ ЗУУН ХУВЬ ДЭМЖДЭГ УЛААН БУУДАЙН СОЁОЛЖ КОВИДООС НАЙДВАРТАЙ ХАМГААЛЖ ЭХЭЛЛЭЭ



“Эко ногоон ургамал” ХХК-ийн хамт олон 2011 оноос хойш эх орныхоо хөрсөнд ургуулсан улаан буудайн нялх соёолжоор цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүн хийхээр сэтгэл шулуудан зүтгэж эхэлжээ. Хүний биед хэрэгтэй бүтээгдэхүүн хийхийн тулд хөрсөө судлахаас эхлээд хүний биед үлдэх шим тэжээлээ хүртэл нарийн тооцоолж, таван жилийн турш манай улсын тэргүүлэх зэргийн хими, биологийн эрдэмтэн судлаачидтай хамтран, судалгаа шинжилгээ хийжээ. Таван жилийн тасралтгүй судалгааны үр дүнд улаан буудайн нялх соёолжийг ердөө 7-8 хоногтой байхад нь өөрөөр нь хатааж боловсруулан, ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн хийлгүй цэвэр ургамлаар нь эцсийн бүтээгдэхүүн болгон гаргасан байна. Wheatgrass буюу улаан буудайн  соёолжийн ашиг шим тусыг Европ, Америкт  алт эрт мэдэж, XX зууны үеэс хүн ам нь өргөнөөр хэрэглэж иржээ. Хүний бие организмд шаардлагатай бүх төрлийн витамин, эрдэс бодис, амин хүчил, уургийн хамгийн өндөр агууламж улаан буудайн соёолжид  нэгэн дор агуулагдаж байдаг нь гайхалтай. Ялангуяа  А,С,Е, К витамин ихээр агуулагддаг тул хүний биеийн дархлааг онцгой сайн дэмждэг байна. Улаан буудайн нялх соёолжинд агуулдаг 90 гаруй төрлийн эрдэс бодис нь хүний ясыг бэхжүүлж, мэдрэлийн системийг дэмждэг бөгөөд чухал 9 амин хүчил нь элгийг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулан гадаад орчны хорыг багасгадаг болохыг дэлхийн шим тэжээлийн эрдэмтэд аль хэдийнэ судалж тогтоосон байдаг аж. Нөгөө талаас дэлхийн хоол судлаач эрдэмтдийн нээсэн хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй нээлт бол улаан буудайн нялх соёолжинд агуулагдах хлорфиллийн агууламж 70 хувь байдгийг тогтоожээ. Гэхдээ Европ болон бусад тивд олон арван жилийн өмнөөс улаан буудайн соёолжийг тариалдаг байсан учир хөрсний чанар, газар зүйн онцлог зэргээс шалтгаалж, хлорфиллийн агууламж 60 орчим хувь байдаг бол  манай улсын улаан буудайн соёолжийнх 70 гаруй хувьтай байдаг.  Тэр тусмаа  манай улсын газарзүй нь ерөнхийдөө өргөн уудам, далайн түвшнээс дээш 914-1524 метр өргөгдсөн байдаг учраас бусад орнуудыг бодвол улаан буудайн чанарын хувьд хамаагүй илүү байдаг. Улаан буудай нь өндөрлөг газар ургах тусмаа олон төрлийн витамин амин дэмийн агууламж нь сайжирдаг.  Иймд “Эко ногоон ургамал” ХХК-ийн хамт олон хэрэглэгчдэдээ хамгийн эрүүл, хамгийн цэвэр бүтээгдэхүүн хүргэхийн тулд өөрсдийн гараар улаан буудайгаа тариалж бэлтгэдэг байна. Өдгөө тус компани улаан буудайн нялх соёолжоо зах зээлд гаргаснаас хойш 6000 гаруй байнгын хэрэглэгчтэй болсон бөгөөд өдрөөс өдөрт хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс үр дүнгийн талархлын захидал  олноор нь хүлээж авах болжээ. Учир нь, нэг уутанд агуулагдах соёолжийн нунтгийг тууштай хэрэглэснээр  хүн өдөрт авах ногооны хэрэгцээт амин дэмээ бүрэн авдаг байна. Хэмжиж үзвэл, нэг уут нялх соёолжийг ууснаар өдөрт 1,7 кг хүнсний ногоо идсэнтэй тэнцэх шим тэжээлийг авдаг аж.  Тэр хэрээр хүний биед хэрэгтэй амин дэмийг авснаар хамгийн эхэнд цусыг шингэлж, цэвэрлэснээр өвчлөл эдгэрэх, эдгэрэлтийг түргэсгэдэг байна. Эрдэмтэн судлаачдын судалснаар, хүн өдөр тутамдаа нялх соёолжийг ууснаар хоол боловсруулах ажиллагааг сайжруулж, ходоодны хүчил шүлтийг тэнцвэржүүлж, элгийг цэвэрлэн, цусны эргэлтийг сайжруулан биед хуримтлагдсан хорыг гадагшлуулахад гойд сайн болох нь батлагджээ. Түүнчлэн нялх соёолж нь бүх төрлийн харшлын эмгэгийг багасгаж, шархны халдварыг саармагжуулдаг байна. Харин сүүлийн үеийн нэгэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдсан нь  “Эко ногоон ургамал” ХХК-ийн байнгын хэрэглэгч болсон  6000 гаруй үйлчлүүлэгчдээсээ судалгаа авахад тэдний дунд коронавирусээр өвдсөн хүн байгаагүй гэнэ. Иймд энэ судалгаагаа лавшруулан судалтал, улаан буудайн нялх соёолж нь цусыг маш сайн шингэлж, цусан дахь хорыг гадагшлуулахад гойд сайн нөлөөтэй учир коронавирусийн өвчлөлийн үед түгээмэл тохиолдож буй цус бүлэгнэх, цус өтгөрөх шинж тэмдгээс урьдчилан сэргийлж байгаа нь батлагдсан байна. Ер нь аливаа өвчний үүсэл нь биед хуримтлагдсан хор байдаг гэдгийг анагаахын шинжлэх ухаан аль хэдийнэ нотолчихсон. Мөн хорт хавдраар өвчилсөн хүмүүс ч энэхүү бүтээгдэхүүнийг авч хэрэглээд өвчин нь саармагжиж, зарим өвчтөнүүд эдгэсэн тохиолдол хүртэл бий гэнэ.  Тэгэхээр бие хэдий чинээ цэвэр байна, тэр хэрээр эрүүл байх нь ойлгомжтой. Эрүүл байхын тулд  “Эко ногоон ургамал” ХХК-ийн байгалийн цэвэр бүтээгдэхүүн болох улаан буудайн нялх соёолжийг хэрэглэх сонголт таны гарт байна. "Монос", "Ази фарм"-ын бүх салбараас гадна “Эко ногоон ургамал” компаний оффис дээрээс нь авч болох юм. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=
Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-02 21:37:41 IP : 202.55.188.39
Бат-оргил : taniah neeh delgerengvi barimttai battai hariult hereglegch nartaa ugdgvvn bnleeshje hudlaa poprool
Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-02 21:41:04 IP : 202.21.108.153
Пүүжээ : Ямар ч мэргэжлийн эмч, баг хамт олонгүй. Дээрээс нь бусад байгууллагаа бодвол хэтэрхий үнэтэй байгаа юм бишүү. Ядаж суд**гаа баримт нотолгоотой нь мэдээлэлээ оруулж байгаач.
Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-02 21:44:42 IP : 202.21.108.153
Бадам-Очир : Ковидийн үер хүмүүсийн сэтгэл зүй дээр ингэж тоглолт хийж мөнгөний төлөө ингэж муухай ёс зүйгүй байж болохгүйээ. Нотоллоо л гээд байх юм хэн хаана хэзээ нотолчихсон юм. Ямар ч эх сурв**ж байхгүй мэдээлэл ингэж цацмааргүы байна шүү!!!
Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-02 21:50:00 IP : 202.21.108.153
Г. Бүжинлхам : Танайд тэгээд лабораторийн шинжилгээ, эмчийн хян**танд орсон хүмүүс байгаа юмуу? Байхгүй бол битгий ингэж ямар ч бат**гаагүй эх сурв**жтай мэдээлэл бич. Танайх ерн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дундаа хамгийн үнэтэй тэгсэн хэрнээ хэмжээ нь хамгийн бага. Дээрээс нь бизнесийн ёс зүй гээд байх юм бараг байхгүй сонирхолтой газар шүү
Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-04 10:06:43 IP : 202.126.89.138
Ари : миний хувьд бол 12р сараас хойш хэрэглэж бна муу гэж хэлэхгүй пульс их сул цохилттой бсн одоо тод болсон цус шингэрсэн вак би хийлгээгүй ээ дархлаа сайн дэмжигдэж бж магадгүйл юм мөн хунчир бас зааврын дагуу уудий энэ лайтай өвчин тусв** соёолжийн ачаар гайгүй хөнгөн гарж болох болуу гэж найдаж бна 6000 ууж бгаа хүн ко тусаагүй бол бас соёолж ач тус байхыг үгүйсгэхгүй ээ 1-2 р уугаад хаях биш тогтмол уув** сайн л юм шиг бна зөгийн б** хунчир соёолж уугаад бхад эрүүл мэндэд сайн л юм шиг бна шүү ард түмэн минь ээ
Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-05 19:52:11 IP : 103.229.122.42
Урангэрэл : Танайх клиник судалгааг яаж хийсэн бэ?