12-15 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ДАРХЛААЖУУЛНА


Ирэх долоо хоногт 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ файзер вакцинаа дархлаажуулж эхэлсэн бөгөөд манай улсын хувьд тодорхой судалгаануудыг хийж, үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авсан байна. Уг зөвлөмжид 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтойг тусгасан тухай Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдөр мэдэгдлээ.

ДЭМБ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, зөвшөөрлийг аваад байгаа бөгөөд албан ёсны зөвлөмж нь энэ долоо хоногт ирэх аж.  Иймд ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулахаар болжээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=