ХУНТАЙЖ ХАРРИ ОХИНДОО ЭЭЖИЙНХЭЭ НЭРИЙГ ӨГЧЭЭ



Их Британы хааны гэр бүлийн гишүүн Сассексийн гүн, гүнгийн авхай хоёр өнгөрсөн баасан гаригт охинтой болжээ. Меган Маркл 3.5 кг жинтэй охин төрүүлсэн бөгөөд охиндоо Лилибет Диана Моунтбаттен-Уиндсор гэх нэр өгсөн байна. Тэд охиныхоо эмэг эх, хатан хааны нэрийг бэлгэдэж Лилибет нэр хайрласан аж. Мөн Диана нэрийг охины эмээ, Уэльсийн гүнж Дианагийн нэрийг бэлгэдэн өгчээ.

Лилибет Диана Моунтбаттен-Уиндсор охин баасан гарагийн өглөө, орон нутгийн цагаар 11:40 цагт Калифорни дахь Санта Барбарагийн эмнэлэгт мэндэлжээ. Энэ талаар Харри, Меган нарын хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд мэдээлжээ. Түүнчлэн  эх, охин хоёрын биеийн байдал сайн байгаа талаар дурдсан байна. Тэрээр хатан хааны 11 дэх гуч, хаан ширээ залгамжлах дарааллаар найм дахь хүн болж байгаа юм

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=