ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БУУРАХГҮЙ БАЙНА



Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн илрүүлэх шинжилгээг 6000 гаруй хүнд хийхэд 1177 тохиолдол шинээр бүртгэгджээ. Халдварын хүндрэлийн улмаас 34 настай эрэгтэй болон 64 настай эмэгтэй нас барсан байна. Харин эдгэрсэн хүний тоо 300 байна. Шинэ халдварын 867 нь Улаанбаатарт байгаа бол орон нутагт 317 байна. Тодруулбал, 18 аймагт шинэ тохиолдлууд бүртгэгджээ.

Орон нутгийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь орон нутагт зорчих урсгал нээгдсэн, халдварын гололмоос эрсдэлтэй хүмүүс очсон, халдвар хамгааллын дэглэм алдагдсантай холбоотой гэж ЭМЯ онцолж байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=