НЭР ДЭВШИГЧДИЙН МЭТГЭЛЦЭЭН ЦУЦЛАГДЛАА



Өнөөдөр  Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр. Нэр дэвшигчид МҮОНРТ-ээр халз мэтгэлцэх байсан боловч албан ёооор цуцалж байгааг МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар мэдээллээ.  Түүний хэлснээр, мэтгэлцээний бэлтгэл ажлыг хангаж дууссан бөгөөд мМэтгэлцээнийг Үндэсний ТВ, Радиогоор, мөн MNB World сувгаар англи орчуулгатай хүргэхээр төлөвлөж байжээ. Мөн Clubhouse-аар шууд дамжуулна.

Хэлэлцүүлэг 4 дохионы хэлмэрч, нэг синхрон орчуулгатай болох ба Ерөнхийлөгчид 5 сэдвийн хүрээнд мэтгэлцэхээр байсан ч ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авч, эмнэлэгт тусгаарлалтанд буй учир эрх тэгш оролцуулах боломжгүй болжээ. Д.Энхбатын хэвтэж буй эмнэлэг рүү нь албан бичиг явуулсан ч КОВИД-19-ийн улаан бүс рүү гаднын хүн оруулж болохгүй. Энэ зарчмыг зөрчиж болохгүй, нэр дэвшигчийг эмнэлгээс гаргах боломж байхгүй гэдгийг эмнэлгээс өгсөн.  Иймд МҮОНРТ мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байгаагаа ийнхүү мэдэгдлээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=