НЭР ДЭВШИГЧ Д.ЭНХБАТ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВЧ, ЭМЧЛҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ



Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авч, тусгаарлалтад орлоо. Тэрээр өнөөдрөөс эхлэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэхгүй хөнгөн байгаа аж. Энэ тухайгаа Д.Энхбат өнөөдөр эмнэлгийн тагтан дээрээс мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд гурван нэр дэвшигчээс гурвуулангаас нь ПСР шинжилгээ авсан. Миний хариу сөрөг гарсан учир намайг орон нутаг руу сурталчилгаагаа хийж явахыг зөвшөөрсөн. Сурталчилгаа аравхан хоног үргэлжлэх байсан. Би сөрөг хариутай яваад эерэг болсон учраас халдвар тараасан биш, авсан гэж бодож байгаа. Вакцины хоёрдугаар тунгаа хийлгээгүй шалтгаан нь дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 8-н хүртэл хатуу хөл хориотой байсан. Би хотоос 26 км газарт амьдардаг. Хөл хорио тавигдмагц тавдугаар сарын 8-нд эхний тунгаа хийлгэсэн. Гуравдугаар сарын 15-нд манай компани Спутник V гэдэн вакцин хийлгэхээр Интермэд эмнэлэгт захиалга өгсөн байсан ч вакцин нь ирээгүй. Тиймээс би Синофармын вакцин хийлгэсэн. Дараагийн тун тавдугаар сарын 30-нд байсан. Тэр үед сонгуулийн сурталчилгаатай байсан учраас өндөр ачаалалтай үед тариулах нь буруу гэж эмч хэлсэн.

Би мэтгэлцээнд орно гэж бодож байгаа. Мэтгэлцээнийг онлайнаар хийж болно шүү дээ. Олон уулзалт хийхдээ биш. Цаашид Монголын улс төрийн түүхэнд онлайн хэлэлцүүлэг хийх соёл тогтоовол яасан юм гэсэн бодол төрж байна” гэв.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=