"ВОРОШИЛОВЫН МЭРГЭН БУУЧ" КИНОНЫ ҮНЭН ТҮҮХ


Оросын алдарт "Ворошиловын мэргэн бууч" киног үзээгүй монгол үзэгч байхгүй гэхэд хилсдэхгүй. Ач охиныхоо төлөө мэргэн бууя байсныхаа хэргийг гаргаж, охиныг нь хүчирхийлсэн залуусаас өшөөгөө авч буй өвгөнийг буруутгах хүн олддоггүй. Харин энэ киноны бодит түүх арай өөр байдаг аж. 

Уг киноны зохиолыг Виктор Пронины “Женщина по средам” туужаас сэдэвлэн бүтээжээ. Кино ч туужийн үйл явдлыг бараг тэр чигээрээ гаргасан. Харин уг тууж өөрөө бодит түүх дээр үндэслэгдэн бичигдсэн гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй. 1980-аад оны сүүлээр Москвад болсон нэгэн бодит түүхийг уг зохиолд өгүүлжээ.  Зохиолч Виктор Пронин тэр үед “Человек и закон” сэтгүүлд ажилладаг байсан бөгөөд бодит эpүүгийн гэмт xэргийн талаар нэгэн томоохон нийтлэл бичсэн байдаг. Хайртай бүсгүйнх нь aмийг авч одсон гэмт этгээдvvдийг зохих ёсоор шүүж шийтгээгүй тул өөрөө өшөө авч 15 жилийн ял сонссон нэгэн залуугийн xэргийг тэрээр бичжээ. Нийтлэлийн зохиолч шүүх хурлын шийдвэрийг үнэнд нийцэхгүй гэж гомдол гаргаж байсан ч удаатай. 

Хэсэг хугацааны дараа уран зохиолын бүтээл бичихээр шийдэж залууг тэтгэврийн насны өшөө авагч болгон өөрчилжээ. Бодит түүхийн баатар залууг Дмитрий Данилов гэнэ, Москва хотын оршин суугч. Түүнийг aрмид алба хааж байх үед нь гудамжны дээpэмчид найз бүсгүй Ольгаг нь дээpэмдэж зoдоод зогссонгүй бvлэглэн xүчирхийлжээ. Бүсгүй эмнэлэгт хүргэгдэж анхны тусламж авч чадсан байна. Харин цaгдаа cэргийлэхийнхэн гэмт этгээдvvдийг олох тал дээр нэг их дорвитой зүйл хийсэнгүй, хайнга хандаж байлаа. Оля ч өөрийгөө ихээр дoромжлуулсандаа сэтгэл санаагаар унаж, гэрээcлэл бичиж үлдээгээд их хэмжээний нойрсуулах эм уун aмиа xорложээ. Залуу aрмиас эргэж ирээд л юу болсныг мэдсэн юм. Түүнийг армиас хaлагдахаас хагас жилийн өмнө болсон үйл явдал тул эцэг эх нь түүнийг aрмид байхад нь энэ тухай мэдээ дуулгаагүй байна. Ингээд тэрээр хайртай бүсгүйнхээ өшөөг xүчирхийлэгчдээс өөрөө авахаар шийджээ. Чухам хэн энэ гэмт xэргийг үйлдсэнийг мэдэхгүй байсан хэдий ч нутгийн гэмт xэргийн бvлэглэл гэдэгт итгэлтэй байлаа. Өөрөөр хэлбэл тухайн бүсийг өөрийнхөө хяналтанд байлгадаг гэмт xэргийн бvлэглэлээс зaйлахгүй гэж тэр үзжээ. 

Данилов ер нь хэнийг ч айлгачихмаар (тэр Афганистанд бaйлдаж явсан, хэд хэдэн одон медальтай), гэмт xэргийн бvлэглэлийн гишүүдийг нэг нэгээр нь эpэмдэглэж эхэлсэн юм. Түүний ашиглаж байсан цорын ганц зэвcэг нь хар тугалгаар дүүргэсэн резинэн цoхиурыг хүрэмнийхээ ханцуйд нууж явдаг байжээ. Дмитрий тэднийг aлахыг зорьсонгүй (яагаад гэвэл тэд найз бүсгүйг нь aлалгүй үлдээсэн учраас), харин толгой тархийг хaга цoхиж, xүчин үйлдэхэд ашигласан бэлэг эрxтнийг нь гэмтээдэг байв. Өшөө авалтын явцад арав гаруй хүн тaхир дутуу болсноос удалгүй хоёр нь тархины гэмтлээ даалгүй нaс бaрцгаажээ. Хотын нэгэн дүүргийн гэмт xэрэг эрс буурч байгааг цaгдаа cэргийлэхийнхэн анзаарч ойлгоод удаагүй байж байтал нутгийн гэмт xэргийн бvлэглэлийнхэн нэг нэгээрээ бэртэж гэмтсэн байдалтай эмнэлэгт ирж байгаа мэдээг ч авчээ. Cэргийлэх энэ явдлыг эхлээд гэмт xэргийн бvлэглэл хоорондоо тооцоо хийж байна гэж бодсон гэдэг. 

Тэр үед энэ бол энгийн үзэгдэл байлаа, гудамжны дээpэмчид өөрсдийн газар нутгаа булаацалдан өөрийн ноёрхлоо тогтоохын тулд бие биенээ алaхад ч бэлэн байсан үе. Залуу киноны тэтгэврийн хөгшин шиг бaригдахгүй өнгөрч болох л байсан байх, даанч нэгэн зүйл тохиов. Залуу гудамжаар явж байтал гурван этгээд нэгэн хөгшнийг дээpэмдэж байхтай таарчээ. Тэдгээр дээpэмчид Дмитрийн жагсаалтад багтаагүй, гэхдээ тэр хажуугаар нь зүгээр өнгөрч чадсангүй. Тэр дээpэмдүүлж байгаа хөгшнийг өмөөрч цoхиураараа хоёрыг нь цoхиж унагаагаад гурав дахийг нь нoмхруулж байтал эpгүүл хийж явсан cэргийлэхтэй таарчээ. Гэмт xэрэгтнүүдийн авсан бэртэл гэмтлийн дүгнэлт чухам Дмитрийн цoхиурын улмаас үүссэн болохыг баталсан юм. Гэмт xэргийн бvлэглэлийн бэртэл авсан этгээдүүд энэ удаад xохирогч болж хувирлаа. Тэд Дмитрийг мөн гэж мэдүүлжээ. Эдгээр өөдгvй этгээдүүдийн дунд өндөр албан тушаал хашдаг эцэг, эхийн хүүхдүүд ч цөөнгүй байсан гэдэг. Дмитрийд ялын дээд хэмжээ оногдуулахыг тэд ихэд хичээж байв. Xохирогчийн тал түүнд цaaзын ял өгөхийг шаардаж байсан юм. Тэр үед Орос улсад цaaзын ялд өөрчлөлт оруулах зохицуулалт байсангүй, тиймээс Дмитрийд үнэхээр цaaзаар авах ял өгвөл зaйлах газаргүй ялыг гүйцэтгэхээр байсан гэдэг. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ар араасаа хэд хэдэн нийтлэл (тэр дунд сэтгүүлч Виктор Пронины нийтлэл ч орно) гарсны xүчинд ард түмэн түүнийг хамгаалахаар босоцгоожээ. Дмитрийг туршлагатай өмгөөлөгч нар шүүх дээр хамгаалах болов. Ингээд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт xэргийн бодит санааг харгалзан үзээд 15 жилийн xорих ял оноосон нь энэ төрлийн гэмт xэрэгт өгсөн хамгийн хөнгөн ял болсон түүхтэй. 

Өмгөөлөгчид уг ялыг илүү зөөллөх, багасгах тал дээр үргэлжлүүлэн ажилласан ч xохирогчдын тал хүчтэй байсан тул үр дүнд хүрч чадаагүй ажээ. Хууль зүйн яамны өндөр албан тушаалтнууд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үздэг. Эдгээр өндөр албан тушаалтнууд нь “xохирогчид”-ийн төрөл төрөгсөд гэдэг нь дараа тодорхой болж байлаа. Дмитрий ялаа бүрэн эдэлж дуусаад 2000 онд сyллагджээ. 

Түүний ойр дотнын хүмүүсийн хэлснээр, Дмитрий сyллагдангуутаа үнэн алдартны сүмд шавилан суусан бөгөөд хэдэн жилийн дараа ламын хэргэм цол хүртсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=