Хилийн чанадад суугаа иргэдээс сонгуульд оролцохоор нийт 7394 иргэн бүртгүүлсний 5618 нь буюу 76 хувь нь саналаа өгчээ.
Энэ удаагийн сонгуульд хамгийн олон сонгогч оролцсон байршлаар жагсаавал
Сөүл дэх Салбар комисст 753 (69.9%)
Токио дахь Салбар комисст 719 (86.7%)
Канберра дахь Салбар комисст 532 (69.4%)
Вашингтон дахь Салбар комисст 467 (76.2 %) тус тус орж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор байгуулагдсан Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс болон Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулагдсан Салбар комиссуудад 2021 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд ийнхүү амжилттай зохион байгууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.