ХАЛДВАР АВСНАА МЭДЭХГҮЙ ЯВСНААС БОЛЖ ӨВЧЛӨЛ ХҮНДЭРЧ БАЙНА



Эрүүл мэндийн яамны өгсөн ээлжит мэдээллээр, сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 7102 хүнд шинжилгээ хийхэд 1143 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 60372 болжээ. Мөн гурван хүн коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1052, орон нутагт 91  тохиолдол илэрсэн байна. Нас баралт өндөр байгаа учраас вакцинжуулалтад бүрэн хамрагдахыг ЭМЯ-наас дахин анхааруулж байна.

 Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй 4727 хүн байгаагаас 2478 хүний биеийн байдал хөнгөн, 1665 нь хүндэвтэр, 462 нь хүнд, 122 хүний биеийн байдал маш хүнд байна. Орон нутагт зорчих иргэд сайн дурын шинжилгээ өгөх байдал нэмэгдсэнээр халдварын тохиолдол өсч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй байгаагаас биеийн байдал нэн хүнд хэлбэрт шилжиж байна. Мөн иргэд халдвар авснаа  мэдэлгүй олон хоног явснаас болж, өвчнөө хүндрүүлж эмнэлэгт хандах болжээ. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=