ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛАА 07 ЦАГААС ЭХЛЭХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ


Жилийн хамгийн үнэ цэнэтэй цаг бол хавар, өдрийн хамгийн үнэ цэнэтэй цаг нь өглөө хэмээн Хятадын дорно дахины анагаах ухаанд үздэг байна. Олон хүн бие бялдрын чийрэгжилтийг нэмэгдүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө дасгал хийхээр гүйх дуртай байдаг. Гэхдээ гүйлт болон алхалтаар хичээллэж буй хүмүүсийг биеийн дасгал хөдөлгөөнөө өглөөний 7-9-цагаас хойш эхлэхийг эмч нар зөвлөж байна. Шөнөдөө ургамал амьсгалах хэрэгтэй тул агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж өндөр, агаарын чанар муу байдаг байна. Харин өглөөний 7 цагаас хойш нар үргэлжлэн мандаж, ургамал фотосинтез эхлүүлнэ. Фотосинтезийн үед агаарт байгаа нүүрстөрөгчийн давхар исэл шингэж хүчилтөрөгч ялгардаг тул 7-9 цагийн агаар харьцангуй цэнгэг байх нь гүйх хүмүүст маш таатай байдаг.

Хүмүүсийн биеийн дотоод эрхтнүүд 7 цагаас өмнө бүрэн сэрээгүй мөртөө температур харьцангуй бага байх учраас 7 цагаас өмнө дасгал хийснээр зүрх судасны болон тархины судасны өвчнийг амархан өдөөж болно.Хүмүүс 7 цагаас хойш гүйх үед эрүүл мэндэд илүү тустай бөгөөд осол аваар гарах магадлал бага байх болно.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=