ӨМГӨӨЛӨГЧ Б.БААСАНЦОГТТОЙ ХАМТ НАРГИСАН ШҮҮГЧДИЙГ АЛБАН ТУШААЛААС НЬ ОГЦРУУЛЛАА


Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт нэр бүхий бүсгүйчүүдтэй наргиж, цахилгаан дотор зүй бус авирлаж буй бичлэгт гарсан шүүгчдийн асуудлыг өнөөдөр Шүүхийн ёсзүйн хороогоор хэлэлцжээ. Улмаар Шүүхийн ёсзүйн хорооны нийт гишүүдийн саналаар Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар,  СБД, Чингэлтэй, БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарыг шүүгчийн албан тушаалаас огцруулах, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатарт 6 сарын цалинг нь 30 хувиар хасах шийдвэр гаргасан байна.

Уг шийдвэрээ баталгаажуулж, ШЕЗ-д танилцуулах бөгөөд ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх аж. Сануулахад, Хуулиндаа шүүгчдийг огцруулах гэж хэлдэг бөгөөд энэ нь дахин шүүхэд шүүгчээр ажиллахгүй гэсэн үг юм байна. Хэргийг сануулахад, Өнгөрсөн нэгдүгээр сард өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар Энконто байрны .... тоотод шөнө дөлөөр уулзаж, архидан согтуурсан бөгөөд улмаар лифтэнд ёсзүй бус авир гаргаж байгаа бичлэг цацагдсан байдаг.

Харин АТГ-аас тухайн бичлэг цацагдсаны дараахан ажилтан П.Чулуунбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=