ДАРХЛААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ТҮЦ МАШИНААС АВАХ БОЛОМЖТОЙ


Иргэд дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээгээ е-mongolia.mn сайтаас хэвлэж авах боломжтой. Харин тус сайтаас авах боломжгүй тохиолдолд төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авч болох юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 110 /ТҮЦ/ машин ажиллаж байгаагаас 70 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт байдаг байна.

Мөн Төв шуудангийн нэгдүгээр давхарт байрлах E-mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх төвд хандаж, дархлаажуулалтын гэрчилгээгээ авах боломжтой юм байна. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=