“Ковид-19” цар тахал нийт хүн амын дунд өргөн тархсан гэдгийг ЭМЯ-ны зөвлөх А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Түүний мэдээлснээр “Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, цар тахал бүртгэдсэнэээс хойш нийт батлагдсан тохиолдол 50 мянга орчим болж байна. Монголын хүн амын талаас илүү хувь амьдардаг Улаанбаатар хотод халдвар тархаад байна. Өнөөдрийн байдлаар, эмнэлэгт хэвтсэн нийт 3670 тохиолдлын 3355 нь нийслэлд, 515 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. . Эмчлүүлж буй хүмүүсийн 51-55 хувь нь хүндэвтэрээс нэн хүнд оноштой байна. Энэ бол цар тахлын тархалт хүн амын дунд өргөн тархсаны илрэл юм. Улаанбаатар хотод 51.5-аас дээш хувь нь хүнд, 3 хувь нь нэн хүнд байна. Тиймээс Монгол Улс халдварын нөхцөл байдлыг даван туулахын төлөө хариу арга хэмжээ авсаар ирсэн” гэв.
Вакцины нэгдүгээр тунг хийлгэсний дараа дархлаатай боллоо гээд иргэд андуурч байгааг тэрээр энэ үеэр онцлон хэлсэн юм. ЭМЯ-ны зөвлөж байгаагаар, нэгдүгээр тунгаас хоёр дахь тун хүртэлх хугацаанд халдварын дэглэмийг маш сайн барих хэрэгтэй. Вакцины бүрэн тунг хийлгэсний дараа 14-21 хоногт дархлаа тогтоно. Дархлаа тогтоогүй үедээ халдвар авах өндөр эрсдэлтэй. Вакцин хийлгэснээрээ халдвараас сэргийлэхээс гадна хүндрэл, нас баралтаас сэргийлдэг ач холбогдолтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн халдварын тархалтыг буурсан гэж ойлгож, тайвшрах цаг болоогүй. Өнөөдөр лабораториор батлагдсан тохиолдлын тоо буурч байгаа. Харин шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгсдийн тоо буураагүй. Дахин өвчлөх эрсдэлтэй хүмүүсийн тоо буураагүй. Хүн бүр өвдөх эрсдэлтэй. Тодорхой хугацаанд хөл хориод байж байгаад нийт хамт олон, массын дунд ороход халдварт өртөх эрсдэл өндөр болохыг сэрэмжлүүлээд, иргэдийг вакцинжуулалтдаа бүрэн хамрагдахыг уриалсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.