ШИНЭ ЦЭРГҮҮДИЙГ ДЭГЛЭСЭН БАЙЛДАГЧ НАРТ 6 САРЫН ХОРИХ ЯЛ ОНООЛОО


Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд  Хүндэт харуулын 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинэ цэргүүдээ дэглэж буй  бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Уг бичлэгт тэд шинэ цэргүүдийн толгой дээр ном тавьж,  дэглэж, хөхрөлдөж байгаа нь тодхон харагддаг. Тэд энэхүү бичлэгээ өөрсдөө оруулаагүй гэж мэдүүлсэн бөгөөд утсаа алдсаны улмаас олон нийтийн сүлжээнд уг бичлэг тавигдсан гэсэн ч ийм хэрэг тухайн үед үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар энэхүү бичлэгийн дагуу хэргийг шалгаж, албаа хаагаад халагдаад явсан М, О, Э нарыг гэм буруутайд тооцож, тус бүрт нь 6 сарын хорих ял оноожээ. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр Баянзүрх дүүргийн шүүхээс шийдвэрлэсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=