ЭНЭ САРД БАГТААЖ ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХҮЛЭЭЖ АВНА



Өнөөдрийн байдлаар манай улс нийтдээ 600 мянган иргэнээ коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулаад байгаа. Харин иргэдийн дунд вакцинтай холбоотой зарим нэг ташаа мэдээлэл байгааг ЭМЯ-наас залруулсан юм.  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгийн хэлснээр, манай улс БНХАУ-аас нэг төрлийн вакцин л авч байгаа аж.  Өөрөөр хэлбэл,  "Синофарм" гэдэг нь компанийн нэр бөгөөд тус компанийн "Вероцелл" вакцинаар иргэдийг вакцинжуулжээ.  "Синовак" гэдэг нь бас өөр вакцин үйлдвэрлэгч  компанийн нэр болохоос вакцины нэр биш юм. Ижилхэн нэртэй болохоор хүмүүс андуурч байгаа бололтой. Хоёул вакцин үйлдвэрлэгч тус тусдаа компани  гэж тайлбарлалаа.  Тэрээр цааш нь хэлэхдээ "Монгол Улсад "Синофарм" компанийн вероцелл вакцин орж ирсэн. Уг вакцины эхний 300 мянган тунг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хүлээн авсан. Хоёр дахь 300 мянган тунг манай улс худалдан авсан. Дахин 600 мянган тун вакцин худалдан авахаар гэрээ байгуулж, мөнгөө шилжүүлсэн ч тээвэрлэлт хойшилж, төлөвлөсөн хугацаанаас багагүй зөрсөн.

Гэхдээ энэ сард багтаад вакциныг хүлээн авна. Хувийн хэвшлийн компаниуд "Синовак" үйлдвэрийн вакциныг оруулж ирэх тухай хүсэлт гаргаж байгаа. Хэрэв ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөлөөс тус үйлдвэрийн вакциныг үр дүнтэй гэж үзвэл оруулж ирэх боломжтой. Өнөөдрийн байдлаар манай улсад БНХАУ-ын "Синофарм" компанийн вероцелл вакцинаар дархлаажуулалт үргэлжилж байна. Ерөнхийдөө "АстраЗенека" вакциныг хүлээн авсны дараа нэн тэргүүнд эрүүл мэндийн салбарын ажилчид, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг стратегийн чухал ач холбогдол бүхий алба хаагчдыг вакцинд хамруулсан. Дараа нь зорилтот бүлгээ үе шаттайгаар дархлаажуулсан. Хүн амын дийлэнх нь БНХАУ-ын Синофарм компанийн вероселл вакцинд хамрагдсан. Үр дүнгийн хувьд вероцелл нь дэлхий дахинд хамгийн өндөр үр дүнтэй вакцинуудын тоонд багтаж байна. Дархлаа тогтоц 90-ээс дээш хувьтай гэсэн сайн үзүүлэлттэй байгаа. Энэхүү вакциныг ДЭМБ-аас тун удахгүй баталгаажуулах байх. Тэгэхээр Хятадын вакцин үр дүнгүй гэх шүүмжлэл ч намжих болов уу. Ер нь бүх вакцин үр дүнтэй” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=