УИХ-ын гишүүн Н.Наранбаатар өнгөрсөн жил Өмнөговь аймгийн Засаг дарга байхдаа аймгийнхаа төсвийг үр ашиггүй зүйлд баруун солгойгүй цацаж, баярхдаг байжээ. Зөвхөн машин авахад 1,4 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн бол хашаа, хаалга будах нэрээр мөн л 1,4 тэрбум төгрөгөөр тогложээ.
Өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуулийн өмнөхөн тэрээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гэр хорооллын хашаа, хаалга будаж, бүх хашааны дотор мод тарих гэсэн нэрээр төсвөөс 1 тэрбум 390 сая төгрөгийн тендер зарласан байна. Энэхүү тендерийг нь түүний найз болох Өмнөговь аймгийн Дулаан хангамж гэх байгууллагын дарга МАН-ын гишүүн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Ганбаатар, мөн Даланзадгад сумын засаг дарга асан Т.Алтансүх, Н.Наранбаатар дүү гэх мэт танил талын холбоо сүлбээ бүхий хэсэг бүлэг этгээд энэ их мөнгийг авч, айлуудын хашаа хаалгыг будсан дүр эсгэжээ. Харамсалтай нь өнөө сайхан болгоно гэж амласан будгийг нь усан бороо чанарыг нь дор нь шалгаж өгч, урсгаж орхисон байна. Харин эдгээр холбоотнууд аймгийн төсвийн мөнгөө идсэн хэргээр АТГ-т шалгуулахаар болжээ.
Чанарын шаардлага хангаагүй хятад зосоор хашаа будсан гэх бөгөөд будсан хашаанууд нь борооны ая даасангүй. Энэ зос будгийг нь нийслэл хотоос УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын дүү ачуулсан гэдэг. Ийнхүү 1,4 тэрбум төгрөгөөр тоглосон эрх мэдэлтнүүд хашаа будах ажил хийсэн зарим ажилчиддаа одоо болтол ажлын хөлсийг нь өгөөгүй гэж иргэд гомдоллож явна. Энэ их мөнгөөр айл болгоны хашаанд мод тарих ажлыг эрчимжүүлж, эсвэл өмнөговьчуудад нэн тулгамдаад байгаа цэвэр усны асуудлыг шийдсэн бол олон түмэнд жинхэнэ буян болох байлаа хэмээн нутгийнхан нь аргаа барж үглэж сууна.
Бороо ороход ийнхүү будаг нь урсчээ
Одоо байгаа байдал нь нэг иймэрхүү
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.