УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.НОМТОЙБАЯР ӨНӨӨДӨР СУЛЛАГДЛАА


УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр шүүхээс өгсөн хорих ялыг бүрэн эдлээд суллагджээ. Түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан хэмээн буруутгаж, шүүхээс хорих ял оноосон. Анхан шатны шүүхээс түүнд 5.5 жилийн ял оноосон бол Улсын дээд шүүх нэг жилийн хорих ял болгон бууруулж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хассан юм. 

Түүний биеэр эдлэх нэг жилийн ялын хугацаа дуусгавар болж, ийн эрх чөлөөтэй болжээ. Тэрээр гарсан даруйдаа 307 хоног яс сууж,  57 хоног ажлын шагнал болгон авснаа сошиал хуудас дээрээ өгүүлээд, шударга ёсоор ангаснаа илэрхийлжээ. Үүнээс харвал тэрээр улстөрийн амьдралдаа эргээд дуу шуутайхан ирэх бололтой.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=