Б.БААСАНЦОГТЫН ЗААВРААР АЖИЛЛАДАГ ПРОКУРОР Ц.НАСАНБАТЫГ БУСДААС АВЛИГА АВСАН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ БАЙНА


Нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор асан Ц.Насанбатыг  АТГ-аас шалгаж эхэлжээ. Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор асан Ц.Насанбатыг прокурорын байгууллагын нэр хүндийг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж, бусдад давуу эрх олгосон, бусдын захиалгаар бусдыг хэрэгт холбогдуулан шалгасан, хэрэгсэхгүй болгосон, шалгагдаж буй хэргүүдийн тухай гадагш мэдээлэл задруулсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байна. Хамгийн ноцтой нь орлогч прокурор асан Ц.Насанбат нь дээрх хууль бус үйлдлүүдээ олон удаагийн давтамжтай үйлдэж, бусдаас нийт 4 тэрбум төгрөгийн авлига авсан байж болзошгүй хэмээн АТГ-аас үзэж, шалгаж эхэлсэн гэнэ.   

 Сүүлийн үед Нийслэлийн Прокурорын газар, тэр тусмаа орлогч прокурор Ц.Насанбат нэр бүхий улстөрчдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, сэргээн шалгаж эхэлсэн, хэрэг наймаалцсан гэх мэдээллүүд гарч эхэлсэн. Тухайлбал, АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Г.Түвшинжаргал над руу залгаж, “Танд бичиг өгөх хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл өгсөн бичиг нь Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй С.Эрдэнэд үүсгэсэн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан. Харин дараагаар нь Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж С.Эрдэнэтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин сэргээсэн” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Орлогч прокурор Ц.Насанбат нь хэн нэгэнд давуу эрх олгож, захиалгаар өөрт нь холбогдох хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож өгсөн гэх агуулга бүхий С.Эрдэнийн мэдээлэл нь АТГ-аас Ц.Насанбатыг шалгах болсон гогцоо байж болзошгүй байна. 

Ц.Насанбат нь Ерөнхийлөгч Х.Баттулгын заавраар ажилладаг болох нь баримтуудаар илэрсээр байгаа. Тэрээр ЕТГ-т ажилладаг гэх өмгөөлөгч Б.Баасанцогттой ресторанд хамт хооллож буй зураг нь цахим орчинд ил болсон. Шүүгч, прокуроруудтай ажлын бус цагаар уулзаж, хэрэг гацаах, шалгах агуулгатай төлөвлөгөө нь Б.Баасанцогтын цүнхнээс гарч ирсэн гэдэг. Тэгэхээр юуны учир Ц.Насанбат Б.Баасанцогттой уулзаж, ямар асуудал ярив гэдэг нь олон асуултын хариуг нэхэж байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=