АН-ын даргын сонгууль энэ сарын 28-нд болохыг тус намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээллээ. Тус намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд явагдах бөгөөд 26-ны өдрийг хүртэл нэр дэвшигчид 14 хоног сурталчилгаагаа хийх юм байна. Одоогийн мөрдөж буй дүрмээрээ намын даргаа тодруулах бөгөөд дүрэмд заасан шалгууруудын дагуу бүртгэж, тоонд хязгаар тавихгүй юм байна.
Нэр дэвшигчид сурталчилгаагаа зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явуулна. Өөрөөр хэлбэл, аймаг орон нутагт очиж намын гишүүдтэй уулзалт цуглаан хийхгүй. Энэ сонгуульд АН-д бүртгэлтэй 200 мянган гишүүн саналаа цахимаар өгнө. АН-ын даргын сонгуулийг тус намын Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.