ОРОН НУТГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ИРЭХ САРЫН НЭГНЭЭС ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО


Засгийн газрын ээлжит хуралдаанаар аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээл, сургалтыг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулах бөгөөд хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.

Харин нийслэлийг сургууль, цэцэрлэгийг эхлүүлэх талаар эцсийн тов гараагүй ч сургуулийг гуравдугаар сарын 10-наас, цэцэрлэгийг дөрөвдүгээр сарын нэгнээс эхлүүлэхээр ярилцаж байна.  Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэхээр бэлтгэлээ хангасан байна. Нийслэлийн хувьд цар тахлын голомт хэвээрээ байгаа бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан орох эсэхээ шийдэх юм.  Хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=