ЭРҮҮ НҮҮРНИЙ МЭС ЗАСАЛЧ ЭМЧ НАР ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ



“Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн эмчилгээ, үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд цогц шийдсэн нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин 1999 оноос Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэн оношилгоо, эмчилгээний арга, стандартыг боловсруулж, эмнэл зүйд амжилттай нэвтрүүлэн 3280 хүүхдэд уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн мэс засал, эмчилгээ хийж, Монголын анагаах ухааны хөгжил, хүүхэд багачуудын төрөлхийн эмгэгийг  мэс заслын аргаар эмчлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, буй Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн эмгэгийн мэс засал, эмчилгээний багийн гишүүдэд Төрийн соёрхол хүртээлээ. 

Багийн ахлагч

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Гонгоржавын Аянга;

Багийн гишүүд

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр Жаргалдаваагийн Эрдэнэцогт;

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Тэргүүлэх зэргийн их эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Дашнямын Цэрэндулам;

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Хэл яриа заслын их эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Баасангийн Булган;

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн Эрүү нүүрний гажиг заслын их эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Магсаржавын Эрдэнэсайхан нар өнөөдөр Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авлаа. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=