БЭЭЖИНГИЙН ӨВЛИЙН ОЛИМП ЯГ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ЭХЭЛНЭ


2022 оны  02 дугаар сарын 04-20-ны өдрүүдэд Бээжинд өвлийн олимпийн тоглолт болно. Өвлийн олимп эхлэхэд нэг жил үлдэж буйтай холбогдуулан ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах БНХАУ-д талархлаа илэрхийллээ.  Томас Бах хэлэхдээ "Нэг талаар Хятад улс “КОВИД-19” цар тахлын эсрэг амжилттай тэмцэв. Нөгөө талаар Хятад улс спорт ба олимпын наадмыг цар тахлаас сэргээх нэг хэсэг болгон үзэж байна. Тиймээс би дарга Ши Жиньпинд баярлаж байна. Өвлийн олимпын бэлтгэл ажилд маш их сэтгэл ханамжтай байна. Ялангуяа цар тахлын үеэр бүх зал талбайг товлосон цагаас нэг жил урьдчилан дуусгаж, Хятадын эрч хүч, шийдэмгий зориг, үр ашгийг бүрэн харуулжээ. Бид үүнийг маш их бишрэн бахархаж байна" гэжээ.  

Үнэхээр Т.Бахын онцлон хэлснээр, БНХАУ нь 2022 оны 2 дугаар сард өвлийн олимпийн тоглолтыг зохион байгуулах ч жилийн өмнө бүх бэлтгэлээ хангасан гэнэ.  Үүнийг Хятадын удирдагч нар тайлбарлахдаа  "Бээжингийн өвлийн олимп нээгдэх хүртэл нэг жилийн хугацаатай үлдэж байгаа ч энэ хугацаанд Хятадын иргэд мөс цасны спортыг бүрэн мэдрэх хэрэгтэй. Хятадад маш олон хүн цас мөсний спортод оролцох болсноор Бээжингийн өвлийн олимпын зал талбай Хятадын ард түмэн болон орон нутгийн эдийн засагт үр шимээ өгөх төдийгүй эргэн тойрны уулархаг нутгийг жилийн дөрвөн улиралд жуулчлах боломжтой бүс болгон бүтээн байгуулсан нь хүмүүсийн эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой юм. Биеийн тамир спорт нь биеийн ба сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь Олимпыг илүү хүртээмжтэй болгосон том амжилт юм" хэмээн онцлон тэмдэглэж байна. 


Дашрамд сониррхуулахад, өвөл зуны олимпийн тоглолтыг хамтад нь зохион байгуулж буй анхны хотоор Бээжин хот тодорч байгаа аж.  Зуны олимпыг зохион байгуулсан төдийгүй удалгүй өвлийн олимпыг зохион байгуулах гэж буй анхны "Хос олимп"-ын хот болох Бээжин хот нь олимпын түүхэнд шинэ хуудсыг бичих болно гэж Томас Бах онцолжээ.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=