Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж сурагч охидоо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан байна. Дээрх хэргийн тухай хохирогч охины ээж хэрэг гардаг шөнө цагдаад анх мэдэгдсэн бөгөөд “Тэрбээр охиныг нь үл таних залуучууд зочид буудалд хүчирхийлсэн” гэжээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалт явуулахад 9 дүгээр ангийн 15 настай сурагч охиныг дуудаж авчран, зочид буудалд оруулан, хүчээр архи уулган согтуурсан байх үед нь тус аймгийн харьяат 31 настай багш нь хүчирхийлсэн болох нь тогтоогджээ. Мөрдөн шалгалтын явцад ганц хүн бус гурван багшү нийлж, хоёр сурагч охиныг хүчирхийлсэн болохыг олж тогтоосон байна. Ингээд хохирогч охины мэдүүлсэн шиг үл таних залуучууд биш, сургуулийн багш нар нь хүчирхийлсэн болохыг тогтоон, гурван багшийг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд албаныхан "Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн хэлсэн юм.
Дээрх хэрэгтэй холбогдуулан өчигдөр БШУЯ яаралтай хурал зарлан, уг хэрэгт холбогдоод байгаа багш нарыг ямар шалгуураар ажилд авсныг тогтоох, Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын үнэлгээг бууруулах, зохих албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг асуудлуудын талаар хэлэлцжээ. Мөн хуулийн байгууллага тус хэргийг шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа багшлах эрхийг нь бүрмөсөн хасах зэрэг арга хэмжээ авахаар ярилцсан байна. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.