С.ЭРДЭНИЙГ АН-ААС 8 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСЖЭЭ


Үндсэн дүрмийн хорооны 2021 оны 01-р сарын 08-ны өдрийн хурлаар Ардчилсан намын гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцээд ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцохыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд даалгасан байна.

Үндсэн дүрмийн хорооны уг тогтоолын дагуу 2021 оны 01-р сарын 29-ны өдөр Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарган Үндсэн дүрэм зөрчсөн С.Эрдэнийг намын гишүүнээс 8 жилийн хугацаагаар хасахаар болсон байна.

Ийнхүү намын эрх мэдлийн төлөө дайтаж буй АН-ын удирдлагууд эхэндээ тамгаа булаалдаж байсан бол одоо намаа булаалдаж, бие биеэ хөөж эхэллээ. Эцэс сүүлдээ энэ хэрүүл нь АН-ыг ч устгах  вий дээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=