Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт шинжилгээнээс 18 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ. Үүнээс X апартмент хорооллоос гарсан голомт нэлээд идэвхжилтэй байгаа гэнэ. Тус хотхонд амьдардаг нийт 560 хүнээс шинжилгээ авснаас 8 хүнээс халдвар илрээд байгаа аж. Энэ голомтын дунд олон хүнтэй ажилладаг хүмүүс байгаа аж. Тухайлбал, NTV телевиз, Бүүл ресторанд ажилладаг хүн ч халдвар авчээ. Тиймээс дээрх албан газруудад өргөжүүлсэн тандалт хийж байгаа гэнэ.
Ингэснээр Улаанбаатар хотод нийт халдвар 491 болсон байна. Харин аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрч гэртээ гарчээ. Монгол Улсын хэмжээнд нийт халдвар авсан 1710 хүн байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.