МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэж дараах хүмүүсийг дэмжсэн юм. Тэрээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллаж байсан зарим сайд нарыг чөлөөлж, шинэ хүмүүсийг томилж буй. Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн олон эмэгтэй сайдтай болсноороо түүхэнд бичигдэж байгаа юм. Ингээд шинэ сайд нартай танилцана уу.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт танхимын гаднаас шинээр нэмэгдсэн сайд нар нь:
1. Шадар сайд С.Амарсайхан
2. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж,
3. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
4. Сангийн сайд Б.Жавхлан
5. БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан
6. Эрүүл мэндийн сайд С.Энхболд
7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан
8. Соёлын сайд Ч.Номин байна.
Харин У.Хүрэлсүхийн Засгийн газраас улиран үлдэж буй сайд нар нь:
1. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,
2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа,
3. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,
4. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар,
5. Батлан хамгаалах сайд Г.Сайханбаяр,
6. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар,
7. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон,
8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар байна.
Өөрөөр хэлбэл 16 сайдын тэн хагас нь гаднаас буюу шинэ, үлдсэн хагас нь өмнөх Засгийн газрын танхимын гишүүд үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.