4 НАСТАЙ ХҮҮХЭД 56 ШИРХЭГ СОРОНЗ ЗАЛГИСАН БАЙЖЭЭ



Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 4 настай хүү цусаар баасан гэсэн оноштойгоор иржээ.  ЭХЭМҮТ-ийн эмч нар яаралтай шинжилгээ оношилгоо хийхэд  20 гаруй хоногийн өмнө 4 настай хүү олон тооны соронз залгисан байсан нь  батлагджээ. Ингээд яаралтай хагалгаанд орж,  ходоодны 2 газар, дээд гэдэсний 3 газрын завсар хавчигдаж,  ходоод, дээд гэдэс цоорсон байсныг мэс заслаар эмчлэн, биед нь байсан  56 ширхэг соронзыг  гарган авлаа. Хагалгаа хэдий амжилттай болсон ч удаан хугацааны асаргаа сувилгаа хэрэгтэй гэнэ. Иймд эцэг, эхчүүд эрүүл мэндийн мэдлэгээ сайжруулах, хүүхдэд тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлэхийг ЭХЭМҮТ-өөс анхааруулж байна. Нэн ялангуяа жижиг соронз орсон тоглоомоор тоглуулахгүй байх, хүүхдийн биед сөрөг нөлөөтэй, хурц үнэр, амттай, гэмтээж болохуйц тоглоом авч өгөхгүй байхыг сануулж байна.




Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=