УЛААНБААТАРААС ДАРХАНД ОЧСОН ЖОЛООЧООС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ


Улаанбаатараас Завхан, Увс, Дархан-Уул аймагт очсон иргэдийн түргэвчилсэн оношлуурын шинжилгээ эерэг гарсан талаар өчигдөр мэдээлсэн ч  өнөөдрийн мэдээллээр Улаанбаатарт 25 хүнээс халдвар илэрсэн ч орон нутагт халдвар бүртгэгдээгүй гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. Тэрбээр "Улаанбаатараас Дархан-Уул аймагт очсон хүнс тээвэрлэлтийн жолоочоос халдвар илэрсэн. Тус жолооч энэ сарын 23-нд шинжилгээ өгөөд сөрөг гарсан. 27-ны өдөр пост дээр хяналтын шинжилгээ хийлгэхэд тест эерэг гарч, Дархан-Уул аймгийн лабораторид шинжилгээ өгөхөд батлагдсан тул Улаанбаатарт авч ирээд эмчилж байна. Халдварын эх уурхай нь Улаанбаатар учир Улаанбаатарт бүртгэгдэж байгаа юм. 

Харин Увс, Завханы түргэвчилсэн оношлуурын эерэг гарсан шинжилгээг баталгаажуулах ажил хийгдэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=