ШАДАР САЙД АСАН Я.СОДБААТАРЫН АХ Я.СОД-ЭРДЭНЭ "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙГ ХООСЛОХ НЬ


Өнгөрсөн УИХ-д гишүүнээр сууж байхдаа эхнэрийнхээ компанид ЖДҮХС-гаас ихээхэн хэмжээний  зээл авч өгсөн нь илэрч байсан тэрээр төрийн мөнгөнд ханаж цаддаггүй нэгэн бололтой. Эхнэрийнхээ мэдлийн тийм компани байдаг эсэхийг ч мэдэхгүй гэж гүрийж байсан Я.Содбаатар үнэн хэрэгтээ төрөөс идэж болох ашигтай газар хаана байна, тэнд өөрсдийн хүмүүсээ шургалдаг арга зальтай нэгэн аж. Өнөө хэр эхнэрийнх нь компани ЖДҮХС-гаас авсан зээлээ эргүүлж төлөөгүй. Хамгийн сонирхолтой нь эхнэрийнх нь компани ЖДҮ эрхэлдэггүй атлаа энэ зээлд хамрагдсаныг бодоход Я.Содбаатар нөлөөлсөн байх бүрэн үндэслэлтэй. Тэгвэл өдгөө түүний төрсөн ах “Эрдэнэт” үйлдвэрийг самарч байгаа нэгэн мэдээллийг хүргэе.   Шадар сайд асан Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийлүүлсэн шахаагаараа Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг ардаа хол хаяхуйц хэмжээний “амжилт” тогтоожээ. Учир нь Я.Сод-Эрдэнийн хамаарал бүхий “Нама-Оч” ХХК болон “Монголиан-Инвестмент корпорэйшн” ХХК зэрэг аж ахуй нэгжүүд ганц хоёрхон удаагийн гүйлгээгээр Эрдэнэт үйлдвэрээс тэрбум тэрбумаар нь мөнгө гаргуулан авчээ.  Я.Содбаатар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад буюу 2019 оны 5-р сараас 2020 оны 4-р сар хүртэлх хугацаанд Я.Сод-Эрдэнэ болон түүний эхнэр Р.Сарантуяа нарын хамаарал бүхий “Нама -оч” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ган хоолой нийлүүлж 1.9 тэрбум гаруй төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн авсан  байдаг. Гэтэл Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнийн гэр бүлийн бизнесийн зүгээс Эрдэнэт үйлдвэртэй хийсэн гэрээ, хэлэлцээ энэ хүрээд зогссонгүй, улам бүр шуналтжээ. Я.Сод-Эрдэнэ, Р.Сарантуяа нарын компани өмнө нь 1.9 тэрбум төгрөгийг олон удаагийн гүйлгээгээр хэсэгчилж авсан байсан бол энэ удаад тэдний мэдлийн өөр нэг компани ганцхан удаагийн далайлтаар 2 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн данснаас гаргуулан авчээ. Ингэж хэлэх болсны учир нь Я.Сод-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигдсэн, Р.Сарантуяа хувьцаа эзэмшигчээр нь бүртгэгдсэн “Монголиан-Инвестмент корпорэйшн” ХХК  2020 оны 11-р сарын 03-ний өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас “7/006-20 тоот гэрээний дагуу төлбөр” гэсэн гүйлгээгээр 2 тэрбум 53 сая 216 мянга 800 төгрөгийг нэг өдөрт авсан болох нь холбогдох баримтаар нотлогдож байна. Хууль ёсоор Я.Сод-Эрдэнэ бол Я.Содбаатарын хамаарал бүхий этгээд. Тиймээс Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг шалгах ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар өөрийнх нь хамаарал бүхий этгээд болох төрсөн ах нь Эрдэнэт үйлдвэрт энэ мэтээр томоохон “шахаа” хийж төлбөрт нь тэрбум, тэрбумаар халааслаж  суусан үйлдлийг мэдэхгүй өнгөрөх учиргүй. Тиймээс хуулийн байгууллага албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Я.Содбаатар, Я.Сод-Эрдэнэ нарын ах дүүсийг сэжигтнээр татаж шалгахад буруудах юм алга. Үүгээр тэдний шунал зогссонгүй, Я.Сод-Эрдэнэ Монголиан Инвестмент Корпорэйшн ХХК-иараа дамжуулан улсад утаагүй түлш нийлүүлж хөрөнгөө чамгүй зузаатгасан мэдээлэл ч бий. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=