АЧ ОХИНОО ӨВӨӨ НЬ ХҮЧИРХИЙЛЖЭЭ


Энэ сарын 22-ны өдөр өвөө нь ач охиноо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг Архангай аймагт гарчээ. Хохирогч охин найман настай ба хохирогчийн өвөө гэх 62 настай этгээд согтуурсан байх үедээ охиноо хүчирхийлсэн байжээ. Энэ хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд хохирогч охиныг сэтгэлзүйн эмчилгээнд хамруулж эхэлсэн байна. 

Дээр дурдсанчлан дулааны улирал болон сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгддэг. Хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс, хамаатан садан, гэр бүлийн хүмүүс нь хүч хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх шаардлагатайг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=