ХАЛДВАР АВСНАА МЭДЭЛГҮЙ, ХАНИАДТАЙ АНДУУРЧ ХҮНДРҮҮЛЖ ИРЭХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ


ХӨСҮТ-өөс өнөөдөр өгсөн мэдээллээр, нийтдээ 9 тохиолдол илэрсэн байна. Батлагдсан тохиолдлууд нь 25 дугаар эмийн сангийн "Монос"  эмийн санд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал болон тухайн үед  засвар хийж байсан хоёр хүн, БЗД-ийн ТҮК-ийн 3 ажилтан, ажиглалтад байсан хоёр хүнээс тус тус илэрлээ. Мөн Улсын төв нэгдүгээр эмнэлэгт covid-19-ийн халдвар аваад, хүндэрсэн хүн ирсэн бөгөөд ХӨСҮТ рүү шилжүүлжээ. Тухайн иргэн Чингэлтэй дүүргийн эмнэлэг, Сонгдо, нэгдүгээр эмнэлгүүдээр үйлчлүүлсэн учраас ойрын хавьтлуудыг тусгаарласан байна. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 699 болжээ. Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэж, гэртээ гарлаа. Улсын хэмжээнд нэгдүгээр хавьтлын 1194, хоёрдугаар хавьтлын 2666 хүн ажиглалтад байна. “Монос” эмийн санд өвчлөл бүртгэгдсэнтэй холбоотой 17 хүнийг тусгаарласан. Нийт 67 хүн ажиглалт тусгаарлалтад байна. Мөн Баянзүрх дүүргийн  17 дугаар хороонд голомтын илрүүлэг шинжилгээнд 5083 хүнд шинжилгээ хийхэд 17 хүнээс халдвар илэрчээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга С.Амбасэлмаа нэгэн ноцтой мэдээллийг өгсөн юм. Тэрээр хэлэхдээ "Өнгөрсөн бямба гаригийн шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд хүн ирж, үйлчлүүлсэн. Тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийхэд covid-19 халдварын тохиолдол батлагдсан тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгдо нэгдсэн эмнэлэгээр  үйлчлүүлж, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандсан. Иймд эмч ажилчдыг тусгаарлаж шинжилгээ авсан. “Сонгдо” эмнэлгийн 30 эмч ажилтныг тусгаарлаж  шинжилгээнд хамруулсан. Мөн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн 4, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 17 хүнийг тус тус тусгаарласан. Эхний шинжилгээгээр covid-19 илрээгүй. Сүүлийн үед батлагдсан тохиолдлууд өвчнөө хүндрүүлсэн хойно эмнэлэгт ханддаг, олон эмнэлэг дамжсан тохиолдол гарч байна. Иймд өвчнийг хүндрүүлэхгүй маш яаралтай харьяа дүүргийн эмнэлгүүдэд мэдэгдэж, утсаар тусламж авахыг зөвлөе. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үед халдвар тараах эрсдэл маш өндөр. Энэ үед эмнэлгүүдээр үйлчлүүлэх нь халдвар тархах өндөр. Ханиад томуутай андуурч өвчлөх нь маш их байна. Сүүлийн гурав, дөрвөн тохиолдлууд өвчнөө хүндрүүлсэн үед эмнэлэгт хандаж байгаа тул эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгийн тусламж утсаар дуудаж авахыг зөвлөе. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй" гэсэн юм. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=