КОНЦЕРТОНД ЗОРИУЛСАН ЧИХТЭЙ МАСК



Дэлхий нийтийг хамраад байгаа коронавирусийн цар тахлаас болж амны хаалт нь хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болоод байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас амны хаалтыг халдвар авахаас сэргийлэх хамгийн том боломжийн нэг хэмээн сурталчилж буй. Энэхүү өвчин нь устаж үгүй болохгүй нь нэгэнт тодорхой болсон бөгөөд  тэр хэрээр амны хаалтны загвар хийц өдрөөс өдөрт сайжирч байгаа билээ. 


Өмнө нь манай сайтын зүгээс дэлхийн хамгийн үнэтэй амны хаалтыг сонирхуулж байсан бөгөөд энэхүү маск нь цул алтаар бүрсэн юм.  Уг амны хаалтны үнэ 1,5 сая доллараар үнэлэгдэж байгаа. Харин энэ удаа мөн л нэгэн сонирхолтой амны хаалтны мэдээллийг хүргэж байна. Одоогоор уг амны хаалтыг “Концертын маск” хэмээн нэрлэжээ.  Унгар улсын Будапешт хотноо концертод зориулсан энэхүү сонирхолтой маск хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна. Уг амны хаалт нь өвчин халдвараас сэргийлэхийн зэрэгцээ концертын дуу хөгжмийг илүү тод сонсгох хуванцар алгатай. Чихний хажууд байрлах хиймэл хоёр алга нь нүдний шилийн хүрээнд тулгуурлан тогтох юм байна. Ийнхүү концертын үеэр өвчин халдвараас сэргийлэхээс гадна чих сонорыг мялаах зугаатай амны хаалт нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж, худалдан авагчид ч цөөнгүй байгаа гэнэ.  




Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=