УЛААНБААТАРААС БУСАД АЙМАГТ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР БҮРТГЭГДЭЭГҮЙ


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийн цагаар шинээр коронавирусийн 14 тохиолдол илэрсэн болохыг мэдээллээ.  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, 14 хүнээс коронавирусийн халдвар иэлрсэн нь  БЗД-ийн 17 дугаар хорооны 2 гэр бүлийн хүн аж. Гэр бүлийн хавьтал хэмээн ажиглан тусгаарлах байранд байсан бөгөөд давтан шинжилгээгээр ийнхүү эерэг гарчээ. Мөн БГД-ийн 6 дугаар хорооноос 1 гэр бүлийн 3 хүнээс иэлрсэн байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлээр дамжсан халдвартай холбоотой нэг хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүнээс тус тус илэрсэн ба эдгээр хүмүүс тусгаарлалтад байсан гэнэ.  Ийнхүү Улаанбаатарт батлагдсан тохиолдол 630 болж багаа бөгөөд  бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1456, эдгэрсэн 909, эмчлэгдэж байгаа 536 байна. Үүнээс 424 хөнгөн, 95 хүндэвтэр, 13 хүнд, 1 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 43 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=