ХАНХ СУМАНД 200 ГАРУЙ ЧИЧИРХИЙЛЭЛ МЭДРЭГДЖЭЭ



Өнгөрсөн шөнө үүрийн 05.15 минутын үед Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтийн чичирхийлэл Орхон, Булган, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод  мэдрэгдсэн билээ. Хөвсгөл аймгийн Ханх сумын сургууль, цэцэрлэг болон Засаг даргын Тамгын газрын барилгуудад цууралт өгсөн байна. Харин газар хөдлөлтийн цөм болж буй Ханх сумын Харчийн ам хэмээх газарт өвөлжиж буй малчдын өвөлжөө, байшин нь нурж,  эд хэрэгсэл нь эвдэрч хэмхэрчээ. Мөн Харчийн амны гол хагарч, ихээхэн хэмжээний ус гадаргуу дээр хальж гарч иржээ.

Газар хөдлөлтийн доргилт, чичирхийлэл өглөөнөөс хойш үргэлжилж, 200 гаруй чичирхийлэл мэдрэгджээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрынхан газар хөдлөлтийн бүс нутагт ажиллаж байгаа бөгөөд хохирлын хэмжээ хараахан гараагүй байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=