ХАЛДВАРЫН ГОЛОМТГҮЙ 18 АЙМАГТ СУРАГЧДАД ТАНХИМААР ДАВТЛАГА ӨГНӨ


Боловсрол, шинжлэх ухааны яамнаас арванхоёрдугаар сарын 15-наас эцэг, эхийн хүсэлтээр давтлага өгөхийг зөвшөөрсөн талаар  сайд Л.Цэвэдсүрэн мэдээлэл өгсөн   Гэвч энэхүү давтага өгөх  хугацааг  2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулсан талаар Шадар сайд Я.Содбаатар хэллээ.

Тэрбээр "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буусан, халдварын голомт бүртгэгдээгүй 18 аймаг бий. Эдгээрийн аймгийн эцэг, эхчүүд, боловсрлын байгууллагаас санал тавьсан. Энэ нь ямар санал вэ гэвэл теле хичээл орсноор сурагчдад хоцрогдол үүсэж байгаа тул танхимаар давтлага өгөх тухай хүсэлт гаргасныг боловсролын газрууд нь уламжилсан. Гэхдээ энэ шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулсан. Өвчний нөхцөл байдалтай холбогдуулж, шийдвэрийг уян хатан байлгах ёстой гэж үзэж байгаа” гэв.

 Гэхдээ энэхүү давтлаганд  сурагчдийн хүсэлтийг харгалзаж үзэх  юм байна. Хэрвээ тухайн сурагч заавал танхимаар давтлага авахгүй,  теле хичээл болон гэрээрээ хичээлээ нөхөөд үзнэ гэвэл албадахгүй гэнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=