ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙГ ГУДАМЖИНД ХАЯЖ ЯВЖЭЭ


Цагдаагийн ерөнхий газарт арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн өглөөний 07.00 цагт СХД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт toyota sai маркийн тээврийн хэрэгслийн арын тээш дээр өлгийтэй хүүхэд уйлж байна гэх дуудлага иргэнээс иржээ. Тус дуудлага мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж нярайг хаясан 26 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай "Б"-г олж тогтоожээ. "Б" нь энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр 50 см, 3.200 гр төрсөн өөрийн охин хүүхдийг гудамжинд машин дээр хаяж явсан гэж хэргийг шалгаж эхэлжээ. 

Хүүхэд эрүүл ямар нэгэн осголт байхгүй, хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгсөн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан хүүхдийн ээжийг шалгаж байгаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=