СӨҮЛД ХӨЛ ХОРИОГ ЧАНГАТГАЖ ЭХЭЛЖЭЭ



Дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн халдвар эргэж нэмэгдэж байгаатай холбогдуулан зарим улс орнууд хөл хорионы дэглэмээ чангалж эхлээд байна. Сөүлд  өнөөдрөөс эхлэн 21:00 цагаас хойш зарим газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор болов. БНСУ-ын нийслэл Сөүл хотод  хоёр долоо хоногийн турш өдөр бүр 21:00 цагаас хойш 300 м2-ээс дээш талбайтай дэлгүүр болон бусад үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, нийтийн тээврийн зорчих тоог 30 хувь багасгах арга хэмжээ авахаар болжээ. Ингэхдээ зөвхөн 300м2-ээс дээш тайлбайтай  дэлгүүр болон хүн олноороо цуглардаг аж ахуйн нэгжүүдийг орой 21:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг эрсдэлтэй гэж үзэж хааж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүн олноороо цугларах газруудыг 21:00 цагаас хойш хаасан хэдий ч 300м2-ээс доош талбайтай жижиг хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй аж. Тус хугацаанд том дэлгүүрүүдээс гадна кино театрууд, PC тоглоомын газар, уншлагын танхим, автомат тоглоомын газар, стади кафе, хүүхдийн тоглоомын парк, үсчин гоо сайхан, март болон их дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоожээ. м

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=