ТЕХНИКИЙН СПИРТ УУСАН ДӨРВӨН ХҮН АМИА АЛДЛАА


Манай улсад коронавирусийн дотоодын халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК-ын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ дагуу  хөл хорионы дэглэмийг цуцлах хүртэл согтууруулах ундааны хэрэглээ, худалдан борлуулалтыг хориглосон байгаа.  Гэвч архи, согтууруулах ундааг гар дээрээс дамлан борлуулах, хэтрүүлэн хэрэглэх зөрчил гарсаар байна.

Төв аймгийн Заамар суманд  техникийн спирт буюу метилийн спиртийг найруулан ууснаас  хэрэглэснээс болж дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд өчигдөр долоон хүн архи уусан өгүүлэмжтэй дуудлага өгсөн байна. Энэ талаар УОК-ын дэргэдэх Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраас тодруулахад "Техникийн спирт уусны улмаас нэг хүн газар дээрээ амиа алдсан бол гурав нь Хайлааст багт хүргэгдсэн даруйдаа нас барсан" гэж мэдээлэв. Түүний хэлснээр, дөрвөн хүн техникийн спиртэд хордож амиа алдсан бол үлдсэн гурав нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм байна. Одоогийн байдлаар нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=