Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.Зорилтот бүлгийн иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлэх
чиглэлээр 20 гаруй мянган иргэдэд хүнсний тусламжийн багц үйлчилгээг
үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 18 тусгай чиг үүрэг бүхий үйл ажиллагаа
явуулж байгаа байгууллагуудад QR код олгох ажил зохион байгуулж байгаа.
Өнгөрсөн хугацаанд 5359 тээврийн хэрэгсэлд QR код олгосон. Ялангуяа дүүргүүдийн
Онцгой комиссын шуурхай штаб дээр ААН байгууллагуудын QR код нэгтгэгдээд
нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб дээр нэгдсэн бүртгэлд оруулах системийн
ажлыг хийж байна. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн хэрэгслээр 94 чиглэлд
879 автобус хөдөлгөөнд оролцож байна. Ачаалал бүхий 84 автобусны буудал
дээр хяналтын ажилчид автобус руу орж, гарах иргэдэд амны хаалт зүүх, суудал
хоорондын зай барих зэрэгт тогтмол хяналт тавьж байна. Нийслэлийн есөн дүүргийн
хэмжээнд 30 цэг дээр 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар
тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. Маргаашаас
эхлэн арванхоёрдугаар сарын 11-ыг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд шинжилгээ хийх
аж. Ялангуяа халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр
хамруулна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.