ХАРЬ ГАРИГИЙНХНЫ БҮТЭЭСЭН НУУЦ БАЙГУУЛАМЖ


Харь гаригийн хачин сонин амьтан, нисдэг таваг илрүүлсэн тухай домог мэт яриа эрт үеэс гарсаар ирсэн. Энэ дагуу олон ч зөгнөл, зохиол бичигдсэн. Гэвч харь гаригийн соёл иргэншил байна гэсэн баттай баримт нотолгоог одоо хүртэл гаргаж ирээгүй. Тэгвэл олон улсын сансар судлалын НАСА агентлагийн “Кеплер” нэрт дуран сансар судлал, шинжлэх ухааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн ололт хийснийг агентлагийнхан олон нийтэд дэлгэлээ. Урт удаан судалгааныхаа явцад тус төхөөрөмж сүүн замаас асар хол зайд соёл иргэншилтэй байж болохуйц нэгэн аварга том биетийг илрүүлсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард НАСА тэргүүтэй сансар судлалын станцуудын эрдэмтэд “Кеплер” дурангаар авсан мэдээлэл, зургуудад дүн шинжилгээ хийж нэгтгэсний үндсэн дээр үр дүнг тоймлон бичжээ.

“Кеплер” дурангийн илрүүлсэн асар том байгууламж нь ямар нэгэн гариг биш бөгөөд хүн төрөлхтөнөөс ангид, аль нэг харь гаригийнхны бүтээсэн бодитой зүйл юм. Сансар судлаачид энэхүү байгууламжийг юу болохыг үргэлжлүүлэн судалж байгаа аж. Хэмжээний хувьд бүхэл бүтэн нэг одны аймгийг хүрээлжээ. Тодруулбал, манай нарны аймагтай ойролцоо хэмжээтэй “КIC 8462852” гэдэг оддын аймгийг тойрсон бүхэл бүтэн сансрын хэмжээний бүтээн байгуулалт юм. Энэхүү зүйл нь дэлхийгээс 1500 гэрлийн жилийн зайд, хунгийн ордны зүгт байрладаг байна. Сансрын дурангаар авсан хэмжилт дээр үндэслээд тус байгууламжийн ерөнхий зургийг нь гар-гажээ. Ингэхдээ тус байгууламжийг “КIC 8462852” оддын аймгийг бүхэлд нь цагираглан тойрсон хагас зууван маягаар дүрсэлсэн байна. Йелийн их сургуулийн доктор, судлаач Табета Бояжиан “Atlantic” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бид энэхүү одны аймаг шиг зүйлийг өмнө нь хэзээ ч харж байсангүй. Энэ бол үнэхээр ер бусын тохиолдол” хэмээн ярьсан юм.

Хэдэн арван гариг ертөнц, хиймэл дагуулыг агуулсан энэ том байгууламжийг мах цуснаас бүрдсэн амьд амьтан бүтээсэн гэхэд итгэмгүй. Ийм хэмжээний зүйлийг босгосон бүтээгчид нь чухам ямар амьтан, хүн, магадгүй шидтэн байгаа бол гэдэг нь эрхгүй анхаарал татаж байгаа юм. Хэрвээ үнэхээр үүнийг бүтээсэн бүтээгчид байгаа бол лавтай дэлхийн хүн төрөлхтөнөөс хэдэн мянга дахин жилээр илүү хөгжилтэй, соёлтой гэдэг нь тодорхой. Үүнийг эл байгууламжийн нас хэлж байна. Сансар судлалын эрдэмтэд эл биет нь 5000 гаруй жилийн соёл иргэншилтэй гэсэн таамгийг дэвшүүлж байгаа аж. Тэд “Кеплер” дурангийн авсан зураг, мэдээллүүд дээр үндэслэн энэхүү байгууламжийг нар-ийвчлан судалж байна. Дашрамд дурдахад, НАСА агентлагийн “Кеплер” дуран нь дэлхийтэй төстэй, амьдрал байж болохуйц гаригийг илрүүлэх зорилгоор 2009 оноос хойш судалгаа хийж байгаа юм. Тус төхөөрөмж өнгөрсөн долдугаар сард гэхэд дэлхийн ихэр гэж хэлж болохуйц “Кеплер 452b” гэх гаригийг илрүүлж байсан. Шинжлэх ухаан, сансар судлал хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн бид сансрын уудмын нууцад бага багаар нэвтэрсээр байна. Энэхүү нээлт нь дэлхий сансар огторгуйд байгаа ганц амьдралтай гариг биш юм гэдгийг баталж өглөө. Эрдэмтэд магадгүй 2030 он гэхэд хүн төрөлхтөн харийн соёл иргэншилтэй уулзаж, тэдэнтэй гар барина хэмээн үзэж буй.

“Пегаси 51” гариг

“Огторгуйд хүн төрөлхтөний мэдэж байгаа 200 тэрбум орчим оддын талаас илүү хувь нь бидний амьдарч буй дэлхийтэй төстэй байх бүрэн үндэс бий” хэмээн одон орон, харь гариг судлалын хүрээлэнгийн Швейцарын эрдэмтэн Сеть Шостак мэдэгдсэн юм.  Түүний тайлбарлаж буйгаар нэг одны аймаг дор хаяж таван гарагтай бол нэг триллион 500 тэрбум гариг огторгуйд байгаа гэнэ. Мөн хэчнээн сая сансар байгааг тооцоолохын аргагүй аж. Шостак “Тэгэхээр ганц манай гариг дээр л амьдрал байдаг гэдэгт итгэх нь жинхэнэ эндүүрэл юм” гэдгийг онцолж байлаа. Түүнтэй санал нийлэх олон ч эрдэмтэд сансар огторгуй хэмээх хязгааргүй, хэмжээлшгүй их орон зайд бид ганцаараа биш гэдгийг батлахыг хичээж байна.   Гариг эрхсийн тоо хэтэрхий их байгаа нь өөр амьдралыг нээхэд бэрхшээл учруулж байгаа ч адал явдал хайгчдын хорхойг улам хөдөлгөж байгаа юм. Одон орон, харь гариг судлалын хүрээлэн 30 жилийн туршид огторгуй дахь “танихгүй” гадаад ертөнцөөс шивнээ ч сонсоогүй. Тэр ч бүү хэл 1995 он хүртэл манай нарны аймгааc өөр одод эрхэсийн аймаг байдаггүй гэдэгтэй эвлэрсэн одон орон судлаачид хүртэл байжээ.  “Пегаси 51” хэмээх гаригийг илрүүлснээс хойш дээрх эрдэмтдийн бодол өөрчлөгдсөн юм. Тус шинэ гариг дагуулаа дөрөвхөн өдрийн дотор эргэдэг, дэлхийгээс хэд дахин хурдан хөдөлгөөнтэй. Жин, хэмжээгээрээ Бархасбадь гаригийн талтай тэнцэх “Пегаси 51” ерөнхий шинжээрээ дэлхийтэй төстэй ч гадаргуу нь цельсийн 1000 хэмтэй тэнцэнэ. 1995 оноос хойш 260 гаруй жижиг, дунд гаригийг нээсэн ч нэг нь ч дэлхийтэй төстэй байсангүй. 

“Пегаси 51”-ийн нээлтээс хойш эрчимжсэн шинэ гариг нээх судалгаа 2007 оны эхээр дахин амжилтад хүрчээ. Швейцарийн эрдэмтэн Стефан Юдригийн ахалсан одон орончдын баг одоогоор танигдаад буй хамгийн жижиг гаригийг нээсэн байна. Хожим “Глиес 581” хэмээх нэртэй болсон энэхүү гариг дэлхийгээс 5.5 дахин бага ч амьдралын эх үүсвэр болсон устайг эрдэмтэд тогтоосон аж.  Гэхдээ тэнд амьдрал байгаа үгүйг хэн ч мэдэхгүй. Одоогоор тус гаригийн байршил, жин, мөн дагуулаасаа орших зай зэргийг л тогтоосон аж. Харин Лин Ротсчайлд тэргүүтэй эрдэмтэд  “Глиес 581”-ийн татах хүч дэлхийнхээс хоёр дахин их болохыг саяхан нээгээд байна. Мөн гадаргуу нь дов толгод, уулс нуруугүй хавтгай болохыг ажиглажээ. Уг гаригийг гэрэлтүүлэгч улаан од хэдий бяцхан ч жижиг гаригийн тэнгэрт манай нар сарнаас том харагдана. Харин тэнгэр нь хөх байх ч үүл нь улаан гэрэлтүүлэгчийн нөлөөгөөр ягаан байх гэнэ. “Глиес 581” дэлхийгээс сэрүүн байх ч гэрэлтүүлэгч эрхэс нь нарны адил шатаж эхэлбэл дэлхийтэй төстэй бяцхан гаригийн хэм цельсийн 121-д хүрнэ гэх тооцоо байна.  Дээр дурьдсан Америкийн Одон орон, харь гараг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Жеоф Марси бол жинхэнэ гаригийн хайгуулч. Тэрбээр Лин Ротсчайлдын хамт “Глиес 581”-ийг судаасан бөгөөд 100 гаруй гаригийн нээсэн нэгэн. Гэвч тэдгээр гаригуудын нэг нь ч амьдрал хайсан одон орончдын эрсэн эрхэс биш байв. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=