ҮЛЭГ ГҮРВЭЛЭЭС ТОМ АВАРГА БИЕТҮҮДИЙГ ТАЙЛБАРЛАХ ЭРДЭМТЭД ОЛДСОНГҮЙ



Эрдэмтэд уйгагүй эрэл хайгуул, судалгааныхаа үр дүнд дэлхийд томоохонд тооцогдох олон олдворуудыг нээн илрүүлсээр байна. Саяхан Британийн палеонтологичид 180 жилийн өмнө амьдарч байсан ихтиозаврын бүрэн араг ясыг илрүүлснээ зарласан. Ойролцоогоор 10 метрийн урттай, нэг тонн жинтэй энэхүү олдвор нь Британийн палеонтологийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн том, бүтэн олдвор болохыг онцолжээ. Тэгвэл энэ удаад дэлхийд томоохонд тооцогдох амьтны ясны зарим олдворуудын талаар мэдээлэл хүргэе. Аргентинаас олдсон шинэ төрлийн титанозаврын яс 2014 онд, дэлхий дээр байсан хамгийн том үлэг гүрвэлийн чулуужсан ясыг Аргентинаас олсон тухай палеонтологичид мэдэгдэж байжээ. Уг амьтан нь 77 тонн жинтэй, 14 заантай тэнцэх хэмжээний хүнд бөгөөд өмнө нь хамгийн томд тооцогдож байсан Аргентинозавраас долоон тонноор илүү байжээ. Харин түүний урт нь толгойноос сүүлний үзүүр хүртэл 40 метр аж. Эрдэмтэд үүнийг титанозаврын шинэ зүйл болох Цэрдийн галавын сүүл үеийн өвсөн тэжээлт амьтан гэж үздэг байна.

"Луугийн хаан"

Японы Хоккайдо арлын Мукава тосгоны ойролцоо цэрдийн цаг үед амьдарч байсан өвсөн-идэшт үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олджээ. Одоогоос 70 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт, нугасан хошуут үлэг гүрвэлийн эл олдвор нь тус мужаас анх удаа бүтнээрээ олдож буйгаараа олны анхаарлыг татаж байсан юм. Палеонтологийн шинжлэх ухааны салбарт шинээр мэндэлсэн эл олдворыг эрдэмтэд Kamuysaurus japonicus буюу "Японы луугийн хаан" хэмээн нэрлэжээ. Энэ нь найман метр орчим урттай бөгөөд 4-5.3 тн жинтэй аж. Энэхүү шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн олдворын судалгаанд есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласны дотор Монгол Улсаас ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, олдвор цуглуулгын сан хөмрөгч, доктор Ц.Чинзориг багтжээ. Энэ тухай тэрбээр “Нугасан хошуут үлэг гүрвэлийн төрөл зүйл нь Монгол болон Умардад нутаглаж байсан. Японы Хоккайдо арлын Мукава тосгоны ойролцоо газраас энэхүү шинэ төрөл зүйлийн олдвор эртний далай тэнгисийн хурдас хуримтлалаас бүтнээрээ олдсон гэдгээрээ онцлог байгаа юм” хэмээн ярьсан байдаг.


“Нинжатан Запатай”

Аргентины Патагониа бүсээс 140 сая жилийн өмнө амьдарч байсан аварга том үлэг гүрвэлийн үлдэгдэл олджээ. Судлаачид энэхүү олдворыг хамгийн эртний титанозаврынх байж магадгүй гэж үздэг байна. Титанозавр нь урт хүзүүтэй, өвсөн тэжээлт төрөл зүйл бөгөөд дэлхий дээр амьдарч байсан хамгийн том амьтдын тоонд багтдаг. Судлаачдын мэдээлснээр, шинэ олдвор нь Цэрдийн галавын үед амьдарч байсан “Нинжатан Запатай” гэж нэрлэгддэг төрөл зүйлийнх ажээ. “Энэхүү олдвор нь Аргентинаас төдийгүй дэлхий дахинаас олдсон хамгийн эртний титанозаврын үлдэгдэл юм” гэж Аргентины Шинжлэх ухааны судалгааны үндэсний зөвлөлийн судлаач Пабло Галлина мэдээлсэн байна. Нийт 24 метр өндөр “Нинжатан Запатай” нь том үлэг гүрвэлүүдийн тоонд орох боловч 35 орчим метрийн өндөртэй Аргентинозавр гэх мэт сүүлийн үеийн үлэг гүрвэлүүдтэй харьцуулахад жижиг биетэй гэнэ. Францаас олдсон юрийн галавын үеийн аварга үлэг гүрвэлийн яс тус улсын баруун өмнө хэсгийн Коньяк суурингийн ойролцоогоос палеон­тологичид үлэг гүрвэлийн аварга том гуяны ясыг 2019 онд малтаж, гаргасан байдаг. Ойролцоогоор хоёр метрийн урттай, 500 орчим килограмм жинтэй уг яс нь 140 сая жилийн тэртээ буюу Юрийн галавын үед амьдарч байсан урт хүзүүт, өвсөн тэжээлтэн сауропод төрлийн үлэг гүрвэлийнх гэж үздэг байна. Цэрдийн галавын үеийн урт хүзүүтэй өвсөн тэжээлт амьтан болох Australotitan cooperensis нь ойролцоогоор 70 тонн жинтэй, уртаараа сагсан бөмбөгийн талбайн хэмжээтэй тэнцэхүйц хэмжээтэй аж. Палеонтологичид эл үлэг гүрвэлийн төрөл зүйлийг тогтоохоор арав гаруй жилийг зарцуулжээ. Ингэхдээ тэд араг ясыг нь зауропод өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийнхтэй харьцуулан шинжилсэн байна. Энэ төрлийн үлэг гүрвэлүүд Цэрд галавын үед буюу 92-96 сая жилийн өмнө тус тивийг эзэгнэж байжээ. Энэхүү үлэг гүрвэлийн төрлийг тогтоох үйл явц араг ясны байрлал, хэмжээ, хадгалагдсан байдлаас шалтгаалан ийм урт хугацаа авсан гэж Квинслендийн музей, Ероманга Байгалийн түүхийн музейн судлаачдын хамтарсан баг учирлажээ. Ингээд 180 сая жилийн өмнө амьдарч байсан “тэнгисийн луу” Их Британийн палеонтологичид 180 жилийн өмнө амьдарч байсан ихтиозаврын бүрэн араг ясыг илрүүлснээ зарлажээ. Ойролцоогоор 10 метрийн урттай, нэг тонн жинтэй энэхүү олдвор нь Британийн палеонтологийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн том, бүтэн олдвор болохыг онцолсон байна. Дельфин шиг хэлбэртэй энэхүү амьтныг үлэг гүрвэлүүд үүсэхээс өмнө хуурай газрын үл мэдэгдэх амьтнаас үүссэн гэж эрдэмтэд үздэг аж. Ихтиозавр нь анх 250 сая орчим жилийн өмнө үүсэж, 90 сая жилийн өмнө устаж алга болжээ. Тодруулбал, үлэг гүрвэлүүдийн цаг үед оршиж байсан ажээ. Шинжлэх ухаанд "ichthyosaur" гэж нэрлэдэг энэ амьтныг "тэнгисийн луу" ч гэж нэрийддэг байна. “Тэнгисийн луу”-ны араг ясыг өнгөрсөн оны хоёрдугаар сард Рутланд Уотер усан сангийн ёроолоос газар шорооны ажлын үеэр санамсаргүй тохиолдлоор илрүүлжээ. Олдвор илэрсэн газрыг хатаасны дараа өнгөрсөн оны 8,9-р сараас малтлага хийж эхэлсэн байна. Уг амьтны биеийн урт нас бие гүйцэхдээ 20 метр хүрдэг байсныг тогтоожээ. Манчестерийн их сургуулийн эрдэмтэн Дин Ломакс “Их Британид өмнө нь ийм хэмжээний том олдвор ингэж бүтэн олдож байгаагүй” хэмээн CNN агентлагт мэдээлэл өгөхдөө дурджээ. АНУ-аас ихтиозаврын яс олдсон тухай CNN агентлаг өнгөрсөн онд мэдээлж байжээ. Биеийн урт нь 17 метр, 45 тонн жинтэй аварга том ихтиозаврын олдворыг Невада мужаас олсон байна. Ихтиозаврууд нь Юрийн галавын эхэн үед (201-145 сая жилийн өмнө) устаж үгүй болсон далайн хэвлээр явагчдын төрөл бөгөөд загастай маш төстэй тул ийн нэрлэжээ. "Ихтиозаврууд асар богино хугацаанд буюу хувьслын хувьд ердөө 3 сая жилд асар том биетэй болсон. Харьцуулбал, халимнууд хамгийн том биедээ хүрэхийн тулд 45 сая жил зарцуулдаг" гэж эрдэмтэн Ларс Шмитц хэлж байжээ.


Монголоос ч бас аварга биетийн олдвор олдсоор байна

2016 оны тавдугаар сард Улаанбаатараас–Бээжин чиглэлийн CA-902 рейсийн онгоцны өдрийн нислэгээр ХБНГУ-ын иргэн Fabian Andy ямар амьтных нь үл мэдэгдэх чулуужсан яс авч гарах гэж оролджээ. Бас 2017 онд Буянт-Ухаа боомт дахь хилийн МХА-ны мал эмнэлэгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Дэлгэрмаа зорчигчийн ачаа тээшинд 3,65 кг жинтэй таван хэсэг, чулуужсан яс нь дагалдах бичиг баримтгүй байсныг илрүүлж, хураан авч, ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шилжүүлсэн аж. ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгээс тухайн дөрвөн ширхэг олдвор нь аварга том үлэг гүрвэлийн чулуужсан ясны хэлтэрхий мөн гэдгийг тогтоосон хэдий ч хаанаас олсон, ямар хүнээс авсныг нь тогтоож чадалгүй өнгөрчээ.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=