ХАЛДВАРТ ӨВЧИН, ВИРУСИЙГ БУСДАД ХАЛДААСАН БОЛ 1-5 ЖИЛ ХҮРТЭЛХ ХОРИХ ЯЛТАЙ


ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн цагаар Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан оролцож, иргэний үүргээ биелүүлэхгүй байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн мэдэгдлээ. Тэрээр мэдээллийн үеэр “Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьтал, дам хавьтал болсон хүмүүсийг цагдаа, тагнуул, эрүүл мэндийн байгууллагаас тогтоогоод өөрт нь  мэдэгдсэн бол гэртээ хатуу дэглэм сахих  шаардлагатай байна. Нэгдүгээр хавьтал, дам хавьталыг олж тогтоох нь маш их цаг хугацаа шаардаж байна. Халдвар авсан иргэд хавьтал болсон хүмүүс болон явсан газруудаа баримжаалдаггүй, явсан маршрутаа санадаггүй, хэлдэггүй, нуудаг байдлаас болж хавьтлыг олж тогтоох ажил удааширч байна. Цаашид эдгээр хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохоос өөр аргагүйд хүрэх нь. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.6-д зааснаар халдварт өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн бол торгохоос гурван жил хүртэлх хугацаагаар хорих, бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, вирусийг бусдад халдаасан бол 1-5 жил хүртэлх хорих ялын шийтгэлтэй гэж заасан байдаг. Хавьтал болсон хүмүүс сайн дураараа шинжилгээнд ороогүйн улмаас өөрийгөө болон улс орноо аюулд унагах эрсдэлтэй байна” гэв.  

 

  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=