ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ МАСК



Энэ оны эхээр дэлхий нийтэд ил болж, өдгөө олон орныг хөл хорионы дэглэмд оруулаад байгаа коронавирусийн цар тахлын  үеэр хамгийн их хэрэглэдэг зүйл бол амны хаалт болсон. Харин энэхүү хэрэгцээ шаардлагыг даган амны хаалтны загвар, төрөл асар олноор бий болжээ.  Яваандаа амны хаалт нь зүгээр  эрүүл мэндээ хамгаалах хэрэгсэл биш  бусдад бэл бэнчингээ гайхуулах гоёлын хэлбэр рүү оржээ.  Дэлхийн хамгийн үнэтэй амны хаалтыг Израилын нэгэн үнэт эдлэлийн компани 18К цагаан алтаар хийж байна. Уг маскийг 3600 ширхэг хар, цагаан алмаз шигтгэн урлаж байгаа ажээ. Масканд хамгийн сайн чанарын N99 шүүлтүүр байрлуулах ба маскны нийт хүндийн жин нь 270 грам юм байна. 1500000 долларын өртөгтэй тус маск одоогоор дэлхийн хамгийн үнэтэй маск гэгдэж байна. Энэ оны сүүлчээр урлаж дуусах аж.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=