20 ГАРУЙ ЦЭРЭГ АМЬ НАСАА АЛДАХ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ ҮҮ?


Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангид татагдан очсон төгсөх курсын оюутан залуу учир битүүлгээр амь насаа алдсан. Урьдчилсан дүгнэлтээр уушигны хатгаатай байсан, гэвч хэзээ өвдсөнийг нь мэдэх боломжгүй гэж өчигдөр Батлан хамгаалахын сайд А.Сайханбаяр хэлсэн юм. Харин цагдаагийн байгууллагаас тухайн цэргийг татагдан очсон өдрөөс эхлэн  22 хоногийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхээр болсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Харамсалтай нь энэхүү цэргийн учир битүүлэг үхэл энэ он гарсан 6 дахь тохиолдол болж байгаа юм.  Сүүлийн 5 жилийн хугацаанд  цэргийн алба хааж байх үедээ 20 гаруй цэрэг амь насаа алдсан байдаг. Тухайлбал,

2017 онд
2017.06.13 Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан.
2017.08.28 Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 ангийн гурван байлдагч Ховд голд живж амиа алдсан.

Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид байлдагч Б харуулын ахлагчийнхаа дэглэлтээс болж хөлийнхөө есөн хурууг тайруулсан.

2019 онд

2019.01.22 Дорноговь, Зүүнбаян. Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг нас барав.
2019.01.30 Хил давж оргосон цэрэг нас баржээ.
2019.05.26 Дорноговь аймагт хилийн цэрэг амиа алджээ.
2019.06.30 Сүхбаатар, Онгон сумын хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарсан.
2019.09.18 Өвс ачсан машин дээр цэргүүдийг суулгаснаас нэг алба хаагч амиа алдсан.

2020 онд
2020.03.13 Дорнод, Халх гол сум. Хилийн цэргийн 0198-р ангийн албан хаагч Г амиа хорлосон байдалтай олджээ.
2021 онд
2021.02.07 Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон.
2021.03.28 Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас нас барав.
2021.04.24 Дорноговь, Хатанбулаг сум. Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч Х малын хашаанаас хоолойгоо боомилсон

2022 онд
2022.06.16 Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч, 18 настай Н ходоод задарч нас барсан.
2022.07.13 Өмнөговь аймагт, Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албан хаагч 19 настай “Н” амиа алдав.
2022.09.28 Увс аймгийн 0245 дугаар ангид алба хаагч байлдагч С амиа алдсан хэрэг гарлаа.

2023 онд
2023.02.27 Төв аймаг, Алтанбулаг сум. ЗХ 311 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч нас барсан.
2023.05.12 Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангид шинээр цэрэгт татагдсан 19 настай хүү амиа алдав.
2023.05.20 Ховд аймгийн төв буюу Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хашаан дотор нэгэн цэрэг өөрийгөө боомилсон байдалтай нас барсан
2023.06.23 Оюутан цэрэг гүйж байхдаа ухаан алдаж унан эмнэлэгт хүргэгдээд нас барсан
2023.11.13 Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан залуу амиа алдсан хэрэг гарлаа

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=