МАЙКЛ ЖЕКСОНЫ САВХИН ХҮРМИЙГ ХУДАЛДАНА



Попын хаан Майкл Жексоны өмсөж байсан савхин хүрмийг ирэх сард Лондон хотод дуудлагаар худалдах гэж байна. Тус хүрмийг Жексон 1984 онд Пепсигийн зар сурталчилгаанд тоглохдоо өмсчээ. Жексонд зориулан урласан савхин хүрмийг 200-400 мянган фунт стерлингээр үнэлж байгаа ч өндөр үнэ хүрнэ гэж  дуудлага худалдааны агентаас таамаглаж байна.  Мөн маш өрсөлдөөнтэй дуудлага худалдаа болно хэмээн үзэж байна. Өнгөрсөн сард гэхэд л Диана гүнжийн цамц 50-80 мянган доллараар зарагдана гэж тооцоолж байсан ч нэрээ хэлэхийг хүсээгүй оролцогч дуудлага худалдаа хаахын өмнөхөн 1,14 сая фунт стерлингаар худалдаж авсан билээ. 

Иймд энэ удаагийн дуудлага худалдааг ч санаанд оромгүй үнэ хүлээж буй хэмээн  олон улсын шинжээчид өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байна. Энэ үеэр  Жексоны савхин хүрэмнээс гадна дуу хөгжимтэй холбоотой 200 гаруй эд зүйлийг дуудлагаар худалдах аж. Тухайлбал, 1987 онд Жорж Майклын өмсөж байсан хүрэм, Эми Уайнхаусын “You Know I’m No Good” дууны клипний үеэр ашигласан хиймэл үс, Дэвид Боуи, Элвис Пресли, Битлзтэй холбоотой дурсгалын зүйлс байгаа юм. Майкл Жексоны эд зүйлс өмнө нь хэд хэдэн удаа дуудлагаар худалдаалагдаж байснаас түүний алдартай бүрх малгай 77640 еврогоор зарагдаж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=