Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орж, зургадугаар сарын 1-нээс амрах тухай мэдээлэл тархсан. Харин БШУЯ-наас энэ нь ташаа мэдээлэл болохыг онцолж байна. Сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдөөгүй бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 тушаалаар баталсан хуваарийн дагуу амрах юм.
Уг тушаалын дагуу 1-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд, 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 10-нд хичээллэснээр III улирал дуусна. Мөн 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 6-10-нд, 6-12 дугаар ангийнхан 13-17-нд анги дэвших болон улсын шалгалтад хамрагдах хуваарьтай байна. Ингэснээр 1-3 дугаар ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 6-ны өдрөөс, 4-5 дугаар ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 13-ны өдрөөс, 6-12 дугаар ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.